Дэлхий даяар жил бүрийн есдүгээр сарын 08-ны өдрийг “Дэлхийн бие бялдар хөдөлгөөн засал”-ын өдөр болгон тэмдэглэдэг билээ. Энэхүү өдрийг тохиолдуулан Монгол улсын эрүүл мэндийн салбарт ажиллаж буй хөдөлгөөн засалчид, мөн уг мэргэжлээр суралцаж буй оюутан залуусын хамтарсан 100 гаруй хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр тус мэргэжлийн ач холбогдол, мөн чанарыг таниулах үйл ажиллагаа явуулах гэж байна. Уг үйл ажиллагаа есдүгээр сарын 8-ны 12:00-13:00 цагийн хооронд Чингисийн талбайд, 14:00-15:00 цагийн хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах юм.
Монгол Улсад бие бялдар хөдөлгөөн заслын холбоо нь 2011 онд байгуулагдаж нийт 46 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Бие бялдар хөдөлгөөн засал гэдэг нь аливаа өвчин эмгэгийн улмаас үүссэн биемахбодын үйл ажиллагаа, хөдөлгөөний алдагдлыг үнэлэх, сайжруулах, эмчлэх, амьдралын чанарыг дээшлүүлэх сэргээн засах эмчилгээний нэг салбар юм.

Сэтгэгдэл ( 0 )