Өнгөрөгч долоо хоногт долларын ханш тэнгэрт хадаж гадаад худалдаа хэдийнэ бидний талд зогсохоо больсон гэдгээ илэрхийлэв. Иймд одоо авах ганц арга бол дотоод үйлвэрлэлийг бий болгох. Энэ талаар жиргээчид ам амандаа уралдан өөр өөрийн арга барилаа илэрхийлж байгаа харагдсан. Харин зарим нэг томоохон эрхэмүүдийн тоонд тооцогдох нөхдүүд. Тухайлбал Сангийн сайд асан "Талх" Ч.Ганхуяг тэргүүтэй Болдсайхан нарын зургаан хүн өчигдөр Төрийн ордон руу салаавч гаргалаа. Салаавч гаргах үйл ажиллагааг Ч.Ганхуяг ахалж, Төрийн ордны баруун, зүүн хоёр талаас УИХ, Засгийн газарт зориулан салаавч гаргасан юм.
Ийнхүү салаавч гаргах үеэрээ "Ам.доллар 1700 төгрөг боллоо. Ажлаа хийж чадахгүй байгаа Ерөнхий сайд май" хэмээн хашгирч байв. Тэд энэ үйлдлээ “Иргэний зориг гаргасан” гэж үзэж байна. Энэмэтчилэн салаавч гаргаад долларын өсөлтийг барьчихдаг бол бас бодолцож үзэх л асуудал. Төрийн түшээ байсан нэг нь салаавчхан гаргахаас эсийг үл хийж чадаж байхад амь амиа борлуулж байгаа иргэдэд хатуу үг хэлэх нөхцөлгүй. Үндэсний үйлдвэрээ дэмжих санаа огт дорвитой явахгүй болохоор гадны бараа бүтээгдэхүүн хаанчлалаа хэзээ ч тавьж өгөхгүй нь ойлгомжтой. Хамгийн наад захын жишээ л гэхэд хүн бүр машинтай болсон өнөө цагт машин засварын зах зээл Вьетнам, Солонгос иргэдийн гарт байгаа нь нууц биш. Хаанаас ирсэн нь мэдэгдэхгүй ч Вьетнам, Солонгос ажилчинтай гэсэн хаяг бүхэн рүү хамаг мөнгөө бариад гүйж байгаа. Гэтэл энэ бол мөнгөний гадагшаа урсгалын багаахан жишээ. Харин манайхан автын чиглэлэээр гэхээр угаалгын газар л ажиллуулдаг байх жишээтэй.
Авто машин болоод техникийн хувьд бидний бүтээн байгуулалт гэхээр цагаан даавуу даллаж зам дээр зогсох тэдгээр хүмүүс л байна гэхэд буруудахгүй. Хагархай , цоорхой зам дээр гэмтсэн машинуудын урсгал эдгээр авто засварыг зорих нь аргагүй тэд ч ингэж олноороо оршин тогтнох нь ч зүйн хэрэг биз ээ. Гадна, дотны иргэддээ хэмжээ хязгаар тогтоож ажлын байрыг өөрсдийнхөндөө зориулж дэмжвэл хэрэгтэй л байх

Сэтгэгдэл ( 8 )
salaavch garagahad huuli yaj hend uilchilj baisniig hariy.... tsagdaa ruu gargaad tensen avdag yum bilee,... toriin ordon ruu gargahad yadgiig harmaar bna shuu........
Сангийн сайд байхдаа юу ч хийгээгүй хүн шүүдээ.... нээрээ л салаавч гаргахаас өөр юм хийж чадахгүй байхаа... харин гадныхан хийж чадаж байна, үйлдвэрлэлж байна, бүтээж байна..... монголчууд худалдан авч байна, атаархаж байна, салаавч гаргаж байна....
Салаавчинд цагаан даавуутай, авто засварын газар ямар хамаатай гэж... Салаавчлуулж байгаа улсууд тэнд харин хамаатай л даа. Ер нь бидэнд мөнгөтэй хүмүүсийн салаавчлуулах, салаавч гаргах ямар хамаатай гэж?
bidnii hiij chadah zuil erdoo yrih oriloh tiim uchraas hogjidgui um
salaavsh yuch bish bvr alaa gargah heregtei