Итали улстай визийн шаардлагаас чөлөөлөх хэлэлцээр байгуулна

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 09

Дипломат паспорт эзэмшигчдийг виз авах шаардлагаас чөлөөлөх тухай Монгол, Италийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг дэмжиж, байгуулахаар тогтлоо.

Хэлэлцээр батлагдвал дипломат паспорт эзэмшигч 6 хүртэлх сарын хугацаанд 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчдог болно. Мөн Монгол Улс бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд Европын холбоо, Олон улсын хамтын нийгэмлэгийн чухал улсын нэг Италитай харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхэд дорвитой алхам болно гэж үзэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  2011 оны 10 дугаар сард Итали улсад айлчлах үеэр энэ талаар анхлан ярилцаж байсан юм.

Монгол Улс одоогийн байдлаар 20 оронтой дипломат, албан паспорт эзэмшигчид визгүй зорчих, Герман, Чех улстай дипломат паспорт эзэмшигчид визгүй зорчих хэлэлцээр байгуулаад байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top