Намрын ажил” хөтөлбөрт оролцохоор 103 оюутан залуус өнөөдөр Монголын залуучуудын холбооны байрны урдаас хөдөллөө. Монголын Залуучуудын холбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, ҮХААЯ хамтран “Намрын ажил” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Уг төслийн эхний хэрэгжүүлэлтэнд оюутан залуус ургац хураалтанд туслахаар сайн дураар хамрагдсан аж. Харин маргааш “Хамаг Монгол” МСҮТ-ийн 55 оюутан Сэлэнгэ аймгийн Сайхан суманд, “Монгол” дээд сургуулийн 15 оюутан Дархан-Уул аймгийн Шарын гол суманд очиж ургац хураалтын ажилд оролцох юм байна.
Энэхүү ажилд залуус 7-14 хоногийн хугацаанд ажиллах бөгөөд өдрийн 20 мянган төгрөгийн цалинтай ажээ.

Сэтгэгдэл ( 1 )
сүүлийн үед энэ залуусыг ажилд оруулья ажилтай болголоо гэсэн мэдээлэл нэлээдгүй явж байгаад ахмад хүний хувьд улам их амжилт хүсье. ажил хийвэл ам тосддог юм шүү ирээдүй болсон залуус минь