Өнчин хүүхдэд гар сунгадаггүй Гандантэгчинлэнгийн мөнгө хаашаа ордог вэ?

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 10

Гандан тэгчлэн хийд өрсөлдөгчгүй бас хяналтгүй томоохон бизнесийн салбар болсон гэхэд хэн ч маргахгүй.  Хэдийгээр шашин шүтэх нь ухамсарын асуудал ч гэлээ  мөнгөгүй бол гандан зүглэхээ байсан сүсэгтнүүдийн тоо олширсон гэлтэй.

Зуднаар нохой нэг цадаж зовлонгоор лам нэг баяждагийн үлгэр манайд биелэлээ олж үнэтэй жийп, брэнд шилээр гангарсан лам нар олдох болов. Тэднийг заавал муу явах ёстой гэж байгаа юм биш. Гэвч үнэхээр бусдын амьдралд тустай зүйл юу эсийг хийж байгааг хэн ч мэдэхгүй учир ийн хардаж сууна.


Үнэндээ ч зовлон, жаргал тохиолдсон үед гандангаа бараадаж сэтгэлээ ч болов хуурах нь бий. Харин энэ хэрэгцээн дээр нь лам нар хэт “ажилаад” байна уу

Талийгч болсон ижийдээ зул өргөхгүй хүн байхгүй. Гэтэл өнөө буяны байгууллага үгээр нь жинхэнэ бизнес хийчихсэн зулын байрлал зааж мөнгө авдаг байх жишээтэй. Энэ бол наад захын асуудал. Ламнартаа багахан цалин цалин өгөөд цаашилдаггүй гандангийн орлого хэд бол. Унших маанийн үг бүртээ тариф тогтоосон гандан тэгчилэн хийдүүдийн өдрийн орлого хэнд хаана очдог вэ?

Тэдний эд ашиг орлогын оргил үе нь цагаан сар. Энэ хугацаа шийнийн 15 наар үргэлжилж Гандан хийдийг зорих хүмүүсийн ачаалал ихсэж засал номоо хийлгэхээр урт дараалал үүсдэг. Харин ингэж их орлого олсныхоо хариуд өнөө буян түгээж зовлонг арилгахаар бэлтгэгдсэн лам нар буяны үйлд нэг төгрөг зарцуулж өнчин хүүхэд, ядуу нэгэнд гар сунгах нь дуулдаагүй. Орсон орлогоо юунд зарцуулдаг тухай асуусан нэгэнд бурхан бүтээнэ, барилга барина, хийдээ сэргээн засварлана гэх үгээр амыг тагладаг ч өнөөдөр өөдлөөд сэргээгдээд байгаа хийд бидний нүдэнд торохгүй л байна.  Хамгийн хачирхалтай нь гандан бүрийн бурханы өмнө шилэн хорго байх бөгөөд энэ нь хийд, суврага барихад хувь нэмрээ оруулахыг сүсэгтэн олноос хүсэж боловсон аргаар бас л гуйлга гуйсан байх нь бий. Мөн үүн дээр нэмээд хувиараа байлд ззочилон чамгүй хэдийг олдог сэргэлэн лам нар ч бий. Хэрэв урьсан айл машинаар ирж авахгүй бол ламхай босго давж очих нь юу л бол.


Гандан тэгчилэн хийдийг монголын бурхан шашинтны төв гэж хүмүүс аль болохоор төв гандандаа очоод жилийнхээ засал ном, талийгчийнхаа хойдох, шинэ төрсөн хүүхдийнхээ цэндийг уншуулахыг боддог. Дээрхийн гэгээнтэн 16-р далай лам манай оронд айлчлан ирэхдээ төв гандангийн үйл ажиллагааны тухай онцлон хэлсэн үгээс дурьдвал: Шашин номын газар ард түмний өглөг буяныг авалгүйл яахав, гэхдээ мөнгөтэй хүн гэж долигонож том цолтой лам хуврагууд нь айлд очиж засал хийхгүй, номондоо тариф тогтоохгүй байх хэрэгтэй хэмээн онцлон хэлжээ.

 

 Ганданд лам нар кассан дээр суудаг байсан бол сүүлийн жилүүдэд ашиг орлогын хэмжээ эрс өссөнөөр мэргэжлийн кассчин мөнгөн дээр сууж уншлага номын өртөгийг тооны машин тачигнуулан хураах болсон. Жишээ нь 5 ам бүлтэй нэг айлын 60 гаруй мянган төгрөг болдог гээд бодохоор тэдэнд кассчин биш эдийн засагч хэрэг болж байгаа нь мэдээж.

Харин хамгийн сүүлийн үеийн сүсэгтнүүдийн мэдээллээр тэдэнд хамгаалагч хэрэгтэй болсон аж. Тодруулбал долоо хоног бүр сүсэгтэн олноос цугларсан “задгай” мөнгийг толгойлж боох их ажил тулгардаг гэнэ. Үүндээ тэд Гандангийн хашаан дотор явж буй завтай хүмүүсийг дайчлах бөгөөд нэг өрөөний шалаар дүүрэн мөнгө асгаж байгаад л толгойлж гардаг. Энд хамгийн багадаа аравт хорьтийн дэвсгэрт байх бөгөөд дээшээ таван мянгат, доллар хүртэл байдаг аж. Ингэж мөнгө толгойлох явцыг хоёр лам хянах бөгөөд хамгаалагчийн үүргийг уйгаггүй биелүүлдэг байна. Харин дээрх их мөнгө долоо хоног бүр хаашаа аль дансруу орж юунд хэрэглэгддэг нь нууц юм.

 Гандантэгчилэн хийд 10 гаруй төрлийн татвар төлдөг хэмээн хэвлэлд мэдээлсэн байдаг.  Харин ашгийн буюу орлогын албан татварыг шашны байгууллагаас авдаггүй болохыг татварын ерөнхий газраас хэлж байсан юм. Харин албан байгууллага гэдэг утгаар үл хөдлөх хөрөнгийн 0.6 хувийн татварыг төлдөг байна. 1996 онд гандантэгчилэн хийдэд ажилладаг байсан Очирбат гэгч хүн гандангийн мөнгө санхүүгийн талаар олон нийтэд дэлгэж байсан түүх бий. Гэвч монголын бурхан шашинтны төв, нөгөөтэйгүүр шашны байгууллага гэсэн нэрийн доор гандантэгчилэн хийдэд аудитын шалгалт ордоггүй.

Өнөөдөр гандан хийдэд 700 гаруй лам хувраг харъяалагддаг гэх бөгөөд тэдний цалин 100 гаруй мянган төгрөг, тэдний цалингаас НДШ төлдөг боловч хүн амын орлогын албан татварыг нь улсаас төлдөг гэх мэдээлэл бий.

Тэд үл хөдлөх хөрөнгийн 0.6 хувийн татварт жилдээ 8 сая 313 мянган төгрөг, автомашины татварт 393 мянган төгрөг, бууны татварт 28 мянган төгрөг, лам нарын болон бусад ажилтан албан хаагчдын НДШ-т 393 мянган төгрөгийг төлдөг байна.  Сүүлийн үед гандан тэгчилэн хийдэд орох хүсэлтэй лам нар ихэссэн нь мөн л хачирхалтай.  100 гаруйхан мянган төгрөгний цалинтай лам нар яагаад бусдын бариагүй гар утсыг барьж, бүгд машин хөлөглөөд байгаа нь асуултын хариу бизээ. Мөн бас нэг баталгаа

Тэр ч бүү хэл гар утас зардаг худалдаачид болон техникийн захаар байрлах машины ченжүүдийн ярьж буйгаар цагаан сарын дараа буюу 3 дугаар  сарын гүйлгээг ихэвчлэн лам нар хийдэг гэнэ.

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЧИН ШУДАРГА (107.77.227.9) 2025 оны 03 сарын 13

Энэ ЛАМ НАРЫГ доромжилж байгаа хvнэнцэрvvд агуу ховдог асар мунхаг нvгэлд дуртай бузар амьтад юм!!!!!!

1  |  0
Байцаагч(27.123.212.139) 2025 оны 03 сарын 13

Шар үхэр хувалзнуудаас татвар авч чадахгүй байгаа Татварын ерөнхий газар л ажлаа хийж чадахгүй байна. Та нар ажлаа хийгээч? Гандангийн удирдлагууд сүсэгтнүүдийн хамаг мөнгийг идэж уудаг. Үүнийг хэзээ болиулах юм? Е баримт авмаар байна ш дээ.

1  |  0
даваасүрэн(180.235.172.158) 2025 оны 03 сарын 13

90-ээд оны эхэн үед шашиныг дэмжиж бүх төрлийн албан татвараас чөлөөлж байсан түгвэл одоо тэгэх шаардлагагүйбол сон одоо ямар ч боловсролгүй нэгэн этгээд сүм хийд байгуулаадбизнэ сийн чиглэлээр ажилладаг болсон байна иймд сүм хийдүүдийг бүх төрлийн татварт хамруулдаг болох хэрэгтэй ер нь сүм хийдүүдулсын хууль дүрмүнд захирагддагүй жишээ нь лам нартааулсаас тогтоосон цалингийндоод хэмжээний ч цалин өгдөггүй юм билээ ГанданДамбадарж аа гэх мэт хийдүүд сард 70-аас 80 мянган төгрөгний л цалин өгдөг насанд хүрээгүйхүүхдий н хөдөлмөрийг болбүр ямар ч үнэгүй шулан мөлжиж бүх ажилдаа хүүхдүүдийгзарж нэг ч төгрөгний цалин өгдөггүй юм билээ үүнийг хянадаг шалгадаг газарч гэж байдаггүй юм байна лээ

1  |  0
unen ug(103.11.195.128) 2025 оны 03 сарын 13

iimerxuu ymiig ali ert l bugd l medej baisan daan ch duugarax neg xun bgaagui sh dee Lam Boh 2 bol yostoi shar xubalz nuud shuu dee bi lab boh xun xanidab ogloo gej sonsoogoi bas lam

1  |  0
Zochin(173.248.249.95) 2025 оны 03 сарын 13

Lam nar ch gesen humuus, hunleg bgaach. Durgui bol shutehee boli. Haramlan haramlan uglug ugdug bol bolioch.Hunii turiivch uruu ungiihuu boli. Medleg bolovsroloo deeshluuleech.

1  |  0
zochin(103.11.195.244) 2025 оны 03 сарын 13

Би ч нээх лам гээд байдаггүй, дээр эмээ нэг найзых нь хүүхэд гээд танидаг лам авчраад ном уншуулсын. Нээрэ машинаар очиж авахгүй бол ирэх шинжгүй юм байналээ. Тэгээд танидаг хүндээ sale зарлаад уул нь тавь байдгийн дөчийг өгчих гэдгийн, гайхаал өнгөрсөн. Маниасааилүү орлоготой юм байналээ тэд чинь. Лам болдог байж уу гэж бодсон хэхэ

1  |  0
zochin(37.24.154.128) 2025 оны 03 сарын 13

gadaadad surch bajhad ojutanuud katolik evangel shashnij sumees mongo avdagsan. Getel manaj mongolijn lam huvraguud, hijduud ard tumnee shulaad l bna, shulaad l bna. Neg ch togrog handivlahgui shuu ene tend. Baliar shunalijn huvalznuud. ****

1  |  0
Zochin(182.160.2.139) 2025 оны 03 сарын 13

Gandangiin lam nar hamgiin yaduu emgenees ch mungu avdag tuugeeree bairaa tomsgoj,mashin avch,nuuts amragaa tejeedeg.hristiin sum yaduuchuudiig hoollodog ,tednii zovlong sonssdog uchir humuus tiishee huilardag yum.tegehed manai lam nar bayachuudiig dulduidaj amidardag

1  |  0
Zochin(109.15.79.77) 2025 оны 03 сарын 13

Zov shvvvv mash zuv medeelel hondson bn .Buyan geedbvrtgelgvi orgol barits mongo bol ymar ch hyanaltgvi . Teceed basgadnii shashiniigvzen ydah setgelgeetei .yg amidral deer hiristiiin shashin daarsan horsond huvtsas ogch olsson undaassaniiig ni hoolojbvr oron gereer hangantulgamdsanberhsheelvvvdi ig shiiddegjinhene buyaniiii svashin gandan bol svar huvalz sorooduugaad hanana gej baigvi . Am buyan yrisanvampiruud mongoliin vr sad olsoj holdoj vhesniii daraaa nvdrnd haragdah gart barigdahgvibuyan hiigeestei unshaaastai monhruulaaastai

1  |  0
irgen(202.21.115.122) 2025 оны 03 сарын 13

ene hudal medeelel baina, lam nariin hool huns, halaalt, tog, tsewerlegee geed buh zardliig gandan uuruusuu sankhuujuuldeg, tedend ulsaas yamar negen orlogo baihgui, tsewer uuruusuu sankhuujdeg baiguullaga shuu dee! tootsood uzeerei ter olon lamiin tsalin huls, bas ahmad undur nastai lam nartaa ch tetgeleg ugdug gej sonsoj baisan, mun une tulburgui shashnii deed surguuli, dund surguuli, huduu oron nutguuddad olon salbar hiiduudtei nukh l sankhuu tuv gandangiin udirdlaguudiin nuruun deer baidag gej zovlong ni meddeg hunees sonsoj baisiin baina.

2  |  0
Akh(202.126.89.194) 2025 оны 03 сарын 13

sain shalgaj baijil ul suuritai medeelel ugukh kheregtei, ternees bish end tendees kham khum olj duulsanaa ingej khamaagvi bichikh khereggvi bkhaa shvvmj, sanal, khvselt bailgvil yaakhaw gekhdee jookhon khaamjaaragatai bai.

1  |  0
ЦЭНД Н(203.194.115.128) 2025 оны 03 сарын 13

ГЭНЭН ТЭНЭГ, БОЛОВСРОЛГҮЙ ХАРАНХУЙ, ЮМНЫ УЧРЫГ ОЛОХ ГЭЖ БОДОХООС Ч ЗАЛХУУРДАГ, МУХАР СҮСГИЙН МАНАНД ТӨӨРСӨН ҮХЭР МОНГОЛЧУУДЫН ГҮРЭЭНД ХУВАЛЗ БОЛОН ШАВСАН ШАР ДЭЭЛТЭЙ, ЛАМ НЭРТЭЙ ХУВАЛЗУУДЫГ УСТГАХЫН ТУЛД ЭХЛЭЭД ЭРГҮҮ МОНГОЛЧУУДАА БОЛОВСРУУЛАХ, ГЭГЭЭРҮҮЛЭХ ХЭРГЭТЭЙ. ТЭГСЭН ЦАГТ ЭДГЭЭР ХУВАЛЗУУД ХАНАХ ЦУСГҮЙ БОЛЖ АЯНДАА УСТАХ БОЛНО. БОЛОВСРОЛЫН САЙДАА, ҮҮНИЙГ НЭГ ГОЛ АЖИЛ БОЛГОЖ ХАРАНХУЙ БҮДҮҮЛЭГ МОНГОЛЧУУДАА ШИНЖЛЭХ УХААНЫ МЭДЛЭГЭЭР ГЭГЭЭРҮҮЛЖ АВРААЧ!!!

1  |  0
цацрал(202.131.232.110) 2025 оны 03 сарын 13

тарифтай үнээр үйлчилдэгийгнь болиулах хэрэгтэй . Ядаж сүсэгээр нь өгсөн мөнгийг нь авдаг болговол зүгээр юм да . Надтай олон хүн санал нийлэх байхаа

1  |  0
zochin(202.55.186.20) 2025 оны 03 сарын 13

mongolchuudbidburhnii shashintai humuus

1  |  0
jackal (103.11.195.178) 2025 оны 03 сарын 13

muu har shar huwalz

1  |  0
zochin(202.179.20.233) 2025 оны 03 сарын 13

saixan xywalzyyd daa yamar ch yum ynshaad bdag yum bvv med tegeed l mongo awaad l bdag estoi sonin garyyd chin lam nar da zowlon ixdwel lam zadna zowlogo ixdwel booxoi zadnaa gedeg shvv de

1  |  0
zochin(202.131.247.243) 2025 оны 03 сарын 13

ene lam nar odoo arai l dendej bn aa.ajillaa sain hiij bgaa ch ym uu hudlaa yariad ch bgaa ym uu.tegeed uzej zasal hiih ni hurtel tariftai bolchihson.mongolchuudiig tolgoig ni ugaaj bn daa.humuus medehgui ym daa

1  |  0
zochin(202.131.247.243) 2025 оны 03 сарын 13

lam nar ingej bolohgui bizdee.iim baga tsalin avdag bj yamar mongooroo tom mashin avch undag ym boloo.ene bas bodmoor zuil bn.humuusiin sain saihnii toloo yavaad bn uu.ooriinhoo sain saihnii toloo yavaad bn uu.

1  |  0
ммм(202.126.89.160) 2025 оны 03 сарын 13

шалгаад тайлбар өгөх л хэрэгтэй

1  |  0
zulaa(202.126.91.170) 2025 оны 03 сарын 13

mungnii lam nar shudehunii zasal hj bj utsaar yariad bosood yabchih ni hugchin zaligui aimaar aaligui suulde bur lam naryg shuteh u es shuteh u...gsen bodoltoi bn gehde ene my bodol

1  |  0
DASHCHOILON(103.11.195.209) 2025 оны 03 сарын 13

TATVAR TULDEGGUI GANDANGIIN SANHUUG SAIN SHALGA.HA HA.AJIL HIIDEGGUI BAIJ UL;AM TTARGALAN YAVGAN YAVJ CHADAHAA BAIGAAD JEEP HULEGLEN ARDUUDIIG TOOSOOROO BULAN BAIJ BAAR SAV BUUDAL RUU DAVHILDAH GANDANGIIN LAM NAR HAANAAS MUNGU OLOOD BAINA.MONGOLIIN BUSAD 300 GARIU HIIDUUDIIG HARIN SHALGAAD HEREGGUI. BID ENHIIN TSAGAAN ORHIMJTOI UMDGUI TAGTAANUUD

1  |  0
Top