Гахайн тагалцагаас хордсон хүмүүс нитритийн хордлого туссан байж болзошгүй гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 10

Өнгөрсөн ням гарагт СБД-ийн 19-р хороонд Санзайн зуслангийн байшиндаа иргэн Б нь гэр бүл болон найз нөхдийн хамт гахайн тагалцаг идэж хордсон тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Хордсон 14 хүнээс хоёр нь одоо ХӨСҮТ-ийн гэдэсний халдварын тасагт эмчлүүлж буй юм.  Харин үлдсэн хүмүүс нь дунд зэргийн хордлоготой байгаа аж.  Тэдний ярьж буйгаар "Меркури" худалдааны төвөөс гахайн тагалцаг худалдан авч, түүнийгээ нитритийн давстай холин битүү чанагчинд чанаж идсэн хэмээн мэдүүлсэн байна. Урьдчилсан байдлаар хордсон иргэдийг нитритийн хордлого туссан байж болзошгүй хэмээн оношилж байгаа бөгөөд эцсийн дүгнэлт нь хараахан гараагүй аж. Мөн үүнтэй холбогдуулж МХЕГ-аас “Меркури” захын гахайн мах худалдаалдаг  бүх лангуунуудыг битүүмжлэн шалгалтын ажлыг эхлүүлсэн байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top