Улаанбаатар хотын ус зайлуулах зарим хоолой гэж хог хураагуурын томоохон агуулах болчихоод байна. Сансар, 32-ийн тойрогт ямар дүр зурагтай байгааг ойр орчмынх нь оршин суугчид бүгд мэднэ. Тохижилт үйлчилгээнийхэн хотын кахын оршин суугчдаа мартчихсан гэлтэй нам жим байдгийг бодоход ажлаа хийдэг хүн байна уу гэж асуумаар. Нэг сарын хугацааг тэсэн ядан хүлээж цалингаа авдаг хэдэн суудал бөглөгчид арай байгаа юм биш биз. Санаачлагатай ажиллаж хотын өнгө төрх, хөгжил цэцэглэлтэнд албан тушаал эрх мэдлээ ашиглан хувь нэмрээ оруулахгүй юм бол халж солих, шинэчлэх бас нэг арга зам байгааг мартаж болохгүй. Иргэд ч гэсэн өөрсдөө санаачлага гаргаж санал шүүмжлэлээ олон нийт, хэвлэл мэдээлэл, дарга цэрэгт нь хандаж амьдардаг орчноо цэвэрхэн байлгах тал дээр анхаарахгүй бол тэнгэрийн амьтад газарт бууж цэвэрлэж өгөхгүй нь байна шүү.
М.Сүхбат

Сэтгэгдэл ( 2 )
VVL DARGAA AJILAA HIIE L DEE
zamyn khashlaga daguu buun shoroo , khog tuk-iin ajilchid yasan be uul darga aa