Үндэсний статистикийн хорооноос нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа. Энэ жил бүртгэлгүй ажилгүй иргэдийн тоо 13 хувиар буурсан бол нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдагсад өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.3 хувиар өсч, олгосон тэтгэврийн хэмжээ 12.7 тэрбум төгрөг буюу 33.5 хувиар өссөн байна.
Мөн нийгмийн даатгалд энэ оны эхний наймдугаар сард 694.0 мян.хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 467.5 мянга буюу 67.4 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагынх, 226.5 мянга буюу 32.6 хувь нь төсөвт байгууллагынх байгаа бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийт шимтгэл төлөгч, даатгуулагчдын тоо 61.2 мянга буюу 9.7 хувиар өсчээ. Энэ нь нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлттэй холбоотой гэнэ. Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 10.1 хувиар буурсан таатай мэдээлэл байгаа ч салхин цэцэг, гахайн хавдраар өвчлөгчдийн тоо 38 хувиар өссөн тоон үзүүлэлттэй байна.

Сэтгэгдэл ( 2 )
ажилгүй иргэдийн тоо буурсан ч гэх шиг яахаараа ийм худал мэдээллээр ард түмний тархийг угаадаг байнаа. гудамжний хог 1 цаг цэвэрлээд хэдэн төгрөг авсан хүмүүсийг хүртэл түр ажлын байр гэдэг нэрээр ажилгүй иргэдийн тооноос хасаж тооцож байгаа шүү дээ Хөдөлмөрийн сайд Санжмятав гуай. Ичих булчирхай гэж байна уу энэ төрд. иргэдээ ажилтай, орлоготой болгохын төлөө бодитой юм хийгээчээ. эрхлэх гээд байгаа өрхийн аж ахуйг нь дэмжих бодлого гэж байна уу. танил, хамаатан саднаараа сангийн мөнгийг хувааж цохихоо болимоор байна. ажилтай орлоготой л баймаар байна шүү Санжмятаваа
13%-aar buuraagui, harich ussun, ene ali untsuguus haraad bgaad ni n=buu med. Minii ergen toirond lav ajilgui bolson hun zunduu baina shuu dee