Нийслэлийн нийтийн тээврийн хэрэгслийн техникийн үзлэг энэ сарын 15-нд эхлэх гэж байна. Энэ үзлэгт их, дунд, бага оврын автобус, такси бүгд хамрагдах юм. Одоогоор Нийслэлийн тээврийн газраас аж ахуйн нэгж байгууллагуудын тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах хуваарийг батлан гаргажээ.
Техникийн үзлэг арваннэгдүгээр сарын 15 хүртэл хоёр сарын хугацаанд үргэлжлэх юм. Нийслэлд 2660 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас үндсэн чиглэлд 1050 их багтаамжийн автобус, туслах чиглэлд 418, буухиа чиглэлд 481, такси үйлчилгээний 711 тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )