МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнгийн хэргийг прокурорт шилжүүлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 12

Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнд Авилгатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн, өнгөрсөн хоёрдугаар сарын 22-нд саатуулан шалгаж эхэлсэн билээ. Түүнийг ар гэрийнхнийх нь хүсэлтээр батлан даалтад гаргасан юм. Тэгвэл Д.Загдсүрэнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн тухай эх сурвалж мэдээллээ.

Д.Загдсүрэнг албан тушаалын байдлаа ашиглан МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульт албыг хаших явцдаа тус холбооны өмчлөлийн газар буюу хашаан доторх хэсэг газрыг “Тамирчин”  гэх нэртэй сувилалд  дур мэдэн өгсөн хэмээн  хэрэгт буруутгаж байгаа аж. Мөн тамирчдад зарцуулах мөнгөнөөс хувьдаа завшиж, өөрийнхөө хувийг  хувийн компани руу шилжүүлсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.11.195.143) 2025 оны 03 сарын 13

gegeen tsarailsan durakuud baikh yum aa

1  |  0
Top