Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга асан С.Батмөнх өнгөрсөн оноос эхлэн төсвийн хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан гэх хэргээр АТГ-т шалгагдаж байсан юм. Тэгвэл түүний хэргийг шалгаад тендер, сонгон шалгаруулалтыг хууль бусаар явуулсан гэж үзэн цагдан хорьжээ.
Өмнө нь ИНЕГ-ын даргаар ажиллаж байх хугацаандаа түүнийг тухайн үеийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны зарим албан хаагчдад орон сууцны дэмжлэг үзүүлсэн, хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, хамааралгүй компанийн ажилчдыг дэмжсэн эсэхийг мөн шалгаж буй юм.

Сэтгэгдэл ( 2 )
Муу юм хийсэн бол хариуцлагаа хүлээж сурах хэрэгтэй. Энэ хүн хэзээч нуруутай байгаагүй.Өөрт нь долигносон бялдуучилсан хүмүүс их сайн явдаг байсан. Шударга ажиллагсад нүдэнд нь тоос ч болж харагддаггүй байсан байх. Муу юм хийсэн бол заавал хариу нь ирдэг
батмөнх гуай уг нь их л нуруутай хүнсэн дээ. хэрэг хийсэн бол хэн ч хуулийн өмнө эрх тэгш л байх ёстой байх, гэхдээ улс төрийн зорилгоор нэр хүндийг нь унагах гэж ийм асуудал дэлгэж байгааг үгүйсгэх аргагүй л юм