Зөрчилтэй зарим барилгын ажлыг зогсоож, нураах захирамж гаргалаа

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 12

Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотод баригдаж буй зөрчилтэй, зөвшөөрөлгүй барилгуудыг цэгцэлж, хуулийн дагуу шийдвэрлэхээр захирамж гаргаад байгаа. Тус захирамжийн 6, 7 дахь заалтаар зарим зөрчилтэй барилгын ажлыг зогсоож, хуулиас дээгүүр эрх мэдэл гарган ямар ч барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй, барилгын норм хангаагүй зарим барилгыг нураахаар болжээ.

Батлагдсан ерөнхий төлөвлөгөөг зөрчиж, барилгажих талбайн хэмжээг томруулсан Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Урт цагаан” үйлчилгээний төвийн хойно иргэн Ц.Дагвадоржийн захиалгаар “Сүмбэр цамхаг” ХХК-ийн барьж буй үйлчилгээтэй орон сууцны барилга, Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Бямбасүрэнгийн захиалгаар барихаар зохих зөвшөөрөлгүйгээр газар шорооны ажил гүйцэтгэсэн үйлчилгээтэй орон сууцны барилга байгууламжийн угсралтын ажлыг түр хугацаанд зогсоож, анх олгогдсон газрын хэмжээ, батлагдсан зураг төслийн дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэхийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт тус тус үүрэг болгожээ.

Мөн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт гаражуудын дээр батлагдсан ерөнхий төлөвлөгөө, барилгын зураг төсөлгүй, барилгын норм, дүрмийн шаардлага хангаагүй, дутуу барьсан барилгыг гаражуудын хамт “Нью хакуба” ХХК-ийн зардлаар бүрэн буулгуулах асуудлыг шийдвэрлэхийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт даалгасан байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(103.11.195.133) 2025 оны 03 сарын 13

Boliulj chadahuu tegshiij bgad tag boldog bizde

1  |  0
Зочин(93.50.159.207) 2025 оны 03 сарын 13

Хэт олон барилга маш хурдан түргэн хугцаандбарьж,ч

1  |  0
Top