Бусдыг биш өөрийгөө шүү

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 13
Бид дандаа бусдыг л ажиглана. Бид дандаа бусдын тухай л ярина. Бид дандаа бусдыг л анзаарна. Бид дандаа бусдаар л сатаарна. Тэгээд өөрийн мөхөс оюунаар тэднийг дүгнэнэ. Өөрийн үзэл бодлоор тэднийг шүүнэ. Та шүүгч тэд ялтан юм шиг л загнана. Тэдэнд заахыг л хүснэ. Та багш тэд шавь нар юм шиг л ойлгоно. Өөрийгөө огт анзаарахгүй ер ажиглахгүй. Ямар үед бухимддаг. Ямар үед уурладаг. Юунд шунадаг. Яагаад шаналдагаа мэддэггүй. Мэдсэн ч засах гэж оролддоггүй. Тэгсэн мөртлөө бусдыг өөрчлөх гэж бусдыг засах гэж оролддог. Өөрийгөө мэдэхгүй байж бусдыг мэдэх гэж л зүтгэнэ. Тэгээд өөрийгөө зовоодог. Өөрийн үйлийн үрийг ч ойлгохгүй байж бусдын үйлийн үрийг удирдах гэж оролдно. Бусад тус бүртээ өөрөө өөрийгөө л засахаас чи тэднийг засч чадахгүй. Яагаад гэвэл тус бүрдээ эзэнтэй гадны биет. Чи өөрийнхөө л эзэн нь бай. Бусдын эзэн болох гэж бүү мунгина. Энэ боломжгүй. Харин та зөвлөх санал болгох л боломжтой. Яах эсэхийг тэр л өөрөө шийдэхээс чи шийдэхгүй.

Эрдэнэзуу хийдийн шавь Х.Баасансүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top