“Цэвэр агаар” сангийн 5 тэрбум утааг бууруулахад биш үнэтэй хаус, жийп зэрэгт үрэгдсэн нь тогтоогдлоо

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 13

Өвөл наашилж буйтай зэрэгцэн нийслэлчүүд бид цээж хорсгосон гашуун утаатай золгох цагаа хүлээн битүүхэндээ санаа зовж хаа, хаанаа л гарц хайцгаан суугаа. Уг нь бидний эрэлхийлээд байгаа гарцыг бий болгохоор улсаас чамгүй  их мөнгө зарцуулсан байдаг. Харамсалтай нь энэ мөнгө зорьсон зүйлээсээ хазайж төрийн албан хаагч нэр зүүсэн зальт нэгний халаасанд ороод байна уу гэдэг хардалт байсаар ирсэн. Учир нь янз бүрийн арга хэмжээ авч зурагтаар залхтал сурталчилгаагаа цацах “Цэвэр агаар” сангийн  хийж буй ажил төдийлөн үр дүнгээ өгч чадахгүй байсан юм. Тодруулбал шуналтай хүмүүст агаарын нэрийг барих нь хамгийн зөв арга болж татвар төлөгчдийн мөнгийг тэрбум, тэрбумаар идэж байсан нь илрээд байна.

Тодруулбал тэд энэ олон тэрбумаар хувийн орон сууц, үнэтэй машин зэргийг авч амьдралаа бусдын мөнгөөр дур мэдэн суга дээшлүүлсэн нь мөрдлөгийн явцад тогтоогджээ.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс  “Цэвэр агаар сан”-гийн захирал  н.Хүрэлсүх, нягтлан н.Хулан, нярав н.Болдмаа, Байгаль орчин ногоон хөгжлийн яамны хэлтсийн дарга Ц, мэргэжилтэн Ч нарын таван хүнийг улсын мөнгө идсэн хэргээр эрүү үүсгэн шалгаж байгаа юм. Одоогоор мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байна. Тус сангийн захирал гэх н.Хүрэлсүх нь  Эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийн нэр дээрх хувийн компанийн данс руу их хэмжээний мөнгийг нягтлан, нярав, мэргэжилтэн гэх хүмүүстэй үгсэн нийлж шилжүүлэн ашигласанаас гадна нэр бүхий гурван аж ахуйн нэгжийн нэр дээр шилжүүлэг хийсэн байжээ.

 Гэрээний харилцааг ашиглан төсвийн мөнгийг шилжүүлсэн үйлдэлд  Монгол Улсын Эрүүгийн хуулийн 150,3 буюу аж ахуй байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан итгээд завшсан, 263.2 буюу албан тушаалын байдлаа урвуулсан, 273.3 буюу төсвийн хөрөнгө зориулалтын бусаар зарцуулсан гэх үндэслэлээр сэжигтнээр татан байцааж байгаа аж.

 Дээрх нэр бүхий хүмүүс өнөө жил бүрийн өвөл асуудал болдог агаарын бохирдол, утааг бууруулах зорилготойгоор улсаас төсөвлөсөн мөнгийг идэхдээ өөрийн аж ахуй нэгжээр зарим ажил үүргийг гүйцэтгүүлэх нэрийдлээр хөрөнгө шилжүүлж амжсан байна. Одоогоор тэдний идэж, завшсан мөнгийг тооцвол 5 тэрбумд хүрээд байгаа аж. Нэгэнт буурах арга нь тодорхойгүй утаанд мөнгө хаяж байхаар энэ их мөнгийг орон сууц барихад зарцуулсан бол нэг айл ч болох нь ээ нүүрс түлж өвөлждөг хэцүүхэн заншлаасаа салах ч байсан юм билүү.

 

Сэтгэгдэл ( 33 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гадинжид(182.160.45.134) 2025 оны 03 сарын 13

Шалгаад юү болж бн.Арай замхараад алга болохгүй биздэ

1  |  0
zochin(182.160.47.115) 2025 оны 03 сарын 13

Baigali Orchin Nogoon Hugjiliin Yamnii turiin nariin Batboldiin ner Mongol ys turiin umchit kompanii ezen Altangadas fraktsiin odoogiin terguun Sosorbaram nariin ner yagaad garahgui baina ve? Ene 2 hun 2 terbymiig zohitsyylsan shuu dee.

1  |  0
yaduu hun(202.126.91.179) 2025 оны 03 сарын 13

novshnuudiin idsen mongo terbumaar l yarigdah yum daa.nasaaraa barij usehgui mongo bn.yavdag gazar ni yavuul.ingej idsen humuusiin yaliig ni changatgah heregtei.5 terbum garch irred l idne shuu dee

1  |  0
Irgen(124.158.110.57) 2025 оны 03 сарын 13

Tatwar tuluh hereg bnuudaa

1  |  0
zochin(103.11.195.163) 2025 оны 03 сарын 13

humuus tatvar tuluud l bdag, er ni tatvar tuluh hereg bn uu

1  |  0
hulelsuk(182.160.2.123) 2025 оны 03 сарын 13

altanhuyagiig dagaj daldaigaad baidag hel muutai hurel sukh gedeg nuhur biz dee ene chin

1  |  0
tseegii(202.170.69.196) 2025 оны 03 сарын 13

ардчилсан намынhan arai l dendej bnaa ard tvmnee amaaraa yaridag shigee bodooch.Oyun said yu hiij bdg bnaa ard tvmen bid chini vneheer yaduurch bn sh dee

1  |  0
Болд(60.241.99.130) 2025 оны 03 сарын 13

Үнэндээ Улс эрх оны минь хөгжилд маш их чөдөр тушаа болж байна. Эдгээр хүмүүсийн золиос бид л болж байна. Шударга нийгэм гэж алга.

1  |  0
Болд(60.241.99.130) 2025 оны 03 сарын 13

Ард нь бид хохирсоор. Улс эрх орныг минь ийм болгосон МАН-ны нөхдүүдийг зайлуул. Тэдний бульхай энэ 4 жилд л лав илэрч дуусахгүй.

1  |  0
ama(180.149.78.20) 2025 оны 03 сарын 13

iim hunii unergui yumnuudiig shuud buudah heregtei tegj bjil uhaarah bh

1  |  0
8989(202.179.20.184) 2025 оны 03 сарын 13

ёстой л үр хүүхдүүдэд нь хүртэл хамааралтай хууль гаргавал багасна гэж зөв хэлсэн байна даа. хуулиа чангатгаадь тэр хууль нь бүх хүнд тэгш үйлчилдэг бол иймбайдал үүсэхгүй л дээ

1  |  0
zochin(103.11.195.192) 2025 оны 03 сарын 13

zugeer buudaach

1  |  0
Дамчаа(203.194.115.163) 2025 оны 03 сарын 13

энэ хүмүүсийн зургийг нь гаргаач

1  |  0
Дамчаа(203.194.115.163) 2025 оны 03 сарын 13

энэ хүмүүсийн зургийг нь гаргаач

1  |  0
jiriin negen ard(103.11.195.202) 2025 оны 03 сарын 13

oorsdoo idcheed heden hund yl tohoh gj bhgu yudaa! nogoo humuus n ter mongiig gargaad utaag buruulahguigees hoish zuer l humuusiin nud chih-iig n huurah l ym hj bgn... zawharsan gdg n

1  |  0
Энхээ(202.55.191.35) 2025 оны 03 сарын 13

Роял буудлуууд эздүүд байна энэ ч үнэн шүү

1  |  0
Дархан(202.55.191.35) 2025 оны 03 сарын 13

Хулгайч нар байж дээ тэгээд одоо баригдаад яанаа шоронд орлоо юу ингэж ганц олдсон амьдралаараа тоглодог тэр БОЯ сайд Гансүх, Одоо сайд байгаа Сономпил нарыг дагаж гүйгэээд байсан даа сайн шалга Солонгост үр хүүхдээр нь өрий нь төлүүлэхээр шилжүүлдэг гэсэн энэ их зөв хууль шиг санагдсан ямар ч муу хүн үр хүүхдээ бодоод шунал нь тормозлох байлгүй Эд нар ч МАН-ы үеийн хуульгүй төрийн золиос боллоо БАРИГДАНА ДАА БҮХ ШУУНАЛУУД

1  |  0
Дархан(202.55.191.35) 2025 оны 03 сарын 13

Энэ сангийн нягтлан Хулан Дарханд шинэ хороололын 21-р байр манай байранд байдаг 4 давхар тансаг зочид буудал бариулаад бас өргөтгөл хийж 3 давхар караоке гарааш хашаа гээд л гэнэт баахан үндсэн хөрөнгөтэй болсон эхнэр нөхөр 2 цоо шинэ хар цагаан хос жип унаад

1  |  0
IRGEN(202.179.20.197) 2025 оны 03 сарын 13

SDANUUD HCHNEEN JILMONGOLIIN ORONGIIG IDEVDEEE ONGORSON 20 JIL IDSENIIG TOOCHVOL BUU UZEGD AIMAAR MONGO GARNA.ER NI TATVAR TOLOH HEREG BGAAM UU OORTOO UR ASHIGTAI ZARAAD YVSAN NI DER CH YM SHIG

1  |  0
kkk(202.126.89.172) 2025 оны 03 сарын 13

Nowshnuud....yaah gej tatwar toldiim be eron nowshnuudiig tejeeh gejv...boliii yostoi tatwariin oodoo salawch gargii...

1  |  0
Top