Ойрад түмний “Их хөгсүү” наадам нээлтээ хийлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 13

Ойрад түмний “Их хөгсүү” наадам өнөөдөр нээлтээ хийж байна. 13 ястны нийтдээ 100 шахам уран бүтээлч оролцож байгаа энэ наадам анх 2010 онд зохиогдож байсан юм.  Төрийн ордонд ойрад хэл, түүх, соёл шинжлэлийн олон улсын бага хурал улмаар уран зургийн галерейд өв соёл, түүхийн үзмэрээр үзэсгэлэн гаргаж байна. Яармагийн дэнжид урианхай сурын харваа, жороо төдийгүй хатираа морьдын уралдаан зохиож, Буянт-Ухаа спорт цогцолборт ардын авьяастнуудын нэгдсэн тоглолтыг толилуулсанаар энэ наадам өндөрлөх юм байна.  

М.Сүхбат

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top