Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянгийн шүүх хурал болно

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 16

Хуульзүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд болно. Уг нь шүүх хурал энэ сарын 5-нд болох байсан ч дэд сайдын өмгөөлөгч П.Сугарням хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй хэмээн хойшлуулах хүсэлт гаргасан билээ.
Хэргийг сануулбал, АТГ-аас түүнд Ерөнхийлөгч асан  Н.Энхбаярын авлигын хэрэгт холбогдсон түүний төрсөн дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахыг зогсоохыг хүссэн агуулгатай захидлыг Интерполд илгээсэнтэй холбогдуулан  эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм. Хууль зүйн дэд сайдыг захидал явуулсны дараахан Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг олон улсад эрэн сурвалжлах хуульд заасан үндэслэлд таарч байгаа эсэхийг дахин судалж, хариу ирүүлэх хүсэлтийг тус газрын ерөнхий нарийн бичгийн даргын газраас Интерполын Монголын товчоонд ирүүлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top