Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж “Хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян”-ыг 9 сарын16-20 ны хооронд зохион байгуулахаар өнөөдөр нээлтээ хийлээ. Энэхүү аян 7 хоног үргэлжлэх бөгөөд аяны хүрээнд ажил идэвхтэй хайж буй залуусыг бүртгэж, ажлын байранд зуучлахаар болжээ. Энэхүү аян нь ажил олгогч байгууллагуудаас цагийн болон байнгын ажлын байрны захиалга ихээр ирж байгаатай холбогдуулан хүний нөөцийн асуудлаа түргэн шуурхай шийдвэрлэх зорилготой ажээ. Мөн ажил идэвхтэй хайж байгаа залуусын мэдээлэлийг тодорхой болгож, тэднийг сонирхсон ажлын байранд нь зуучлах юм байна. Ингэснээр ажил олгогч байгууллагуудын ажлын байрны зарласан хүний нөөцийн бүрдүүлэлт хурдан, шуурхай шийдэгдэхээс гадна залуучууд ажлын байранд зуучлагдах боломжтой юм.

Сэтгэгдэл ( 1 )
түр ажлын байр гэж нэг өдөр ч ажилласан ажилаар хангагдсан гэж үздэг учир амиа аргацаасан ийм байдлаар ажилгүй иргэдийн тоо буурсан гэж иргэдийн тархийг угаахаа болимоор юм Санжмятаваа. Оюутны ажлын байр гэжтатвар төлөгчдийн мөнгийг үргүй зарсан, хэдэн оюутан ажлын байртай болсон, хөрөнгө мөнгө нь хаашаа яаж орж байгаа нь ямар ч хяналтгүй төсөл байдаг юм даа. иргэдээ байнгын орлоготой байх ажлын байраар хангаж чадахгүй түр ажлын байр гэж худлаа ярихаа болимоор юм