УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийсэнтэй зэрэгцэн “Гал үндэстэн” холбооныхон хоёр удаа буун дуу гаргалаа. Галт зэвсэгээр зэвсэглэн Төрийн ордон руу нэвтэрсэн тус холбооны гурван хүн Төрийн ордон дотор байгаа бол гадна талаас нь 9 хүнийг баривчилжээ. Эдгээр 9 хүнийг хаашаа авч явсан нь тодорхой бус байна. Газар дээр нь ажиллаж буй манай сэтгүүлчийн мэдээлж байгаагаар дээрх 9 хүнийг цагдаагийнхан машиндаа суулган авч одсон гэв.

Сэтгэгдэл ( 0 )