Төрийн ордны хамгаалалтыг цуцаллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 16

“Гал үндэстэн” холбооныхон “Урт нэртэй хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах асуудалтай холбоотойгоор Төрийн ордны гадна талд жагсаал цуглаан хийх зар тарааж байсан ч өдгөө буун дуу гаргаж түгшүүр зарлахад хүргэсэн. Тэгвэл Төрийн ордны гадаа тогтоосон хөл хориог дөнгөж сая цуцалж, Засгийн газрын ордны үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэллээ. Жагсаал зохион байгуулж, хий буудсан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр болон бусад хүмүүсийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст яг одоо байцааж байна. Харин Төрийн ордны гадаа зарим төрийн бус байгууллагын цөөн тооны хүмүүс жагсаалаа үргэлжлүүлж байгаа ажээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top