Цагдаагийнхан хэргийн газраас АКА, Макаров гар буу, хоёр тэсрэг бөмбөгийг илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 16

“Гал үндэстэн” холбооныхон “Урт нэртэй хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах асуудалтай холбоотойгоор Төрийн ордны гадна талд жагсаал цуглаан хийх зар тарааж байсан ч өдгөө буун дуу гаргаж түгшүүр зарлахад хүргэсэн. Энэ үеэр хүний амь эрсэдсэн байж болзошгүй гэсэн мэдээллийг эх сурвалж мэдээлсэн. Онцгой байдлын аврагчид нэг хүнийг дамнуургаар дамнан авч явсан юм. Баттай бус эх сурвалжийн мэдээлснээр, "Гал үндэстэн" хөдөлгөөнийхөн Төрийн ордон руу гар буугаар буудаж, тэсрэх бөмбөг шидсэн бололтой. Цагдаагийнхан хэргийн газраас АКА, Макаров гар буу, хоёр тэсрэг бөмбөг зэргийг илрүүлсэн байна.

Харин Төрийн ордон руу буудсан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, Н.Чагнаадорж, Н.Төмөрбаатар нарын гурван хүнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст аваачин байцаалт авч байна. Тэднийг ямар шалтгааны улмаас ийнхүү Төрийн ордон руу буудсан эсэхийг асууж лавлаж байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хөыбхы(49.0.158.60) 2025 оны 03 сарын 13

зохион байгуулалт муутай жагсаалыг өөрсддөө ашигтай жүжиг болгохоор оролдож байгаа юм шиг харагдаж байна, үнэхээр эх орныхоо төлөө үхмээр байгаа бол зулын гол болоход таны өөрийн хүсэл зориг мэднэ биш үү

1  |  0
Монгол хүн(103.10.23.144) 2025 оны 03 сарын 13

хэлмэгдүүллэлт

1  |  0
Top