Централ тауэр-т бөмбөг байрлуулсан тул хөл хорио тогтоожээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 16

УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийн үеэр эсэргүүцэл илэрхийлж “Гал үндэстэн” холбооныхон галт зэвсэг авч Төрийн ордны хойд цэцэрлэгт орсон. Тэд өглөөний 09.25 минутын орчимд цугларсан бөгөөд буун дуу 09.30-09.40 цагийн орчимд гарчээ. Эдгээр хүмүүс ард иргэдийн бухимдал зэвсэгт тэмцэл дээрээ тулсан гэдгийг харуулахын тулд буу үүрч, бөмбөг барьж Төрийн ордны гадна жагсаал зохион байгуулах гэж байсан аж. Энэ үеэр Төрийн ордны хамгаалагчид тэднийг барьж саатуулах гэж оролдсоноор бууны гохыг хэн нэгэн нь дарж орхижээ. 
Буунаас гадна тэсрэх бөмбөгтэй байжээ.Тэгвэл Байгаль, орчин ногоон хөгжлийн яамны орчимд тэсрэх бөмбөг байрлуулсан гэх мэдээлэл Цагдаагийн ерөнхий газарт иржээ.

Дуудлагын дагуу яг одоо Нийслэлийн онцгой байдлын газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын бие бүрэлдэхүүн ирсэн ажиллаж байна. Одоогийн байдлаар албаныхан БОНХЯ орчмыг тойруулан хязгаарлалтын тууз татан, хамгаалалт хийгээд байна. Хязгаарлалтын бүсийн гадна, дотно талаас яамны ажилтнууд, бүх хүмүүсийг оруулж, гаргахгүй хамгаалалтад авчээ. Мөн дуудлага хэнээс ирсэн, тэсрэх бөмбөг байрлуулсан нь үнэн эсэхийг тодруулахаар цагдаа, тагнуулын бие бүрэлдэхүүн нөхцөл байдал дээр ажиллаж байгаа бөгөөд одоогоор тодорхой болоогүй учраас энэ талаар ямар ч мэдээлэл өгөхгүй байна. Түүнчлэн зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Централ тауэр-т бөмбөг байрлуулсан гэв. Тиймээс яг одоо Централ тауэр-т хөл хориог тогтоогоод байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ee huurhii(103.23.51.3) 2025 оны 03 сарын 13

sonin l yum boloh ni dee

1  |  0
dollariin usultuur bas(180.235.171.39) 2025 оны 03 сарын 13

dollaraar buhimduulah geed baraagui ene gadnii yavuulga huuli batlah uyeer olnii ankhaarliig uur zugt handuulj b.gaa biz

1  |  0
mgl(103.10.23.223) 2025 оны 03 сарын 13

Xeden jiliin umun bas ongotsnii buudal dr bumbug tawisan gd bas l buun l ym bolj bolj xudlaa l bsan bz de tgs ch medeelel ugsun xvnen todorxoi bish bga bz de

1  |  0
haha (103.11.195.198) 2025 оны 03 сарын 13

saihan kino vzeh ni ee

1  |  0
zov(202.126.89.251) 2025 оны 03 сарын 13

zovzov buhimdal tuilda hurch bna shu de

1  |  0
Top