Налайх- Цонжинболдогийн чиглэлийн автозам төлөвлөсөн хугацаанаасаа нэг сарын өмнө дуусна гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 16

Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ удаагийн “Бүтээн байгуулалтынцаг”-аар Тавантолгойн цахилгаан станцын төслийн явц болон бусад бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг сонслоо. Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэнбаригдах 450 Мегаваттынчадалтайцахилгаан станцын эхний ээлж 2016 онд ашиглалтад орсноорОюутолгой болон өмнөд бүст хэрэгжиж байгаа, хэрэгжихээр төлөвлөсөн бусад бүтээн байгуулалтуудын эрчим хүчний хэрэгцээг хангах боломжтой болно гэж “Тавантолгой цахилгаан станц” төслийн захирал М.Энхсайхан хэллээ. Одоогийн байдлаар төслийн техникийн баримт бичгүүдийг боловсруулах ажил хийгдэж байна. Төсөлд хөрөнгө оруулах сонирхолтой компаниудаас Япон, БНСУ, Францын дөрвөн компанийг шалгаруулж, техникийн даалгавар хүргүүлэхэд бэлэн болжээ. Хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн саналыг үндэслэн үнэлгээ хийсний дараа хөрөнгө оруулагчийг эцэслэн шалгаруулж, олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас мөнгө босгох ажил явагдаж, ирэх хавар бүтээн байгуулалтын ажил эхэлнэ гэлээ. Энэтөслийнхуулийн зөвлөх Shearman & Sterling компани "Нүүрс нийлүүлэх гэрээ", "Хувьцаа эзэмших гэрээ" болон бусад ажлын хэлэлцээр дээр ажиллаж байгаа бол техникийн зөвлөх WorleyParsons компани "Техникийн даалгавар" бэлтгэх ажлыг хийж гүйцэтгэж, санхүүгийн зөвлөх Sumitomo Mitsui Banking Corporation төслийн санхүүгийн загварыг боловсруулж байна.

Төсөлд урьдчилсан байдлаар нэг тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай.Ийм хэмжээний том төслийг монголчууд өөрсдөө хариуцаад босгосон туршлага бага ч олон улсын хэмжээний компаниудын өрсөлдөөн дунд бүх бэлтгэл ажил нь төлөвлөгөөт хугацааны дагуу, ил тод явж байна гэж Ерөнхий сайд дүгнэлээ. Өнгөрсөн долоо хоногт Налайх- Цонжинболдогийн чиглэлийн 24,1 километр замаас 52 метр нь үлдсэн бөгөөд төлөвлөсөн хугацаанаасаа нэг сарын өмнө дуусч байгааг Зам, тээврийн сайд А.Гансүх хэллээ. Замын-Үүдийн зам 10 дугаар сарын 30-нд, Дундговийн зам 11 сарын нэгэнд дуусч, хүлээлгэж өгнө. Мөн Сайншанд-Хамрын хийдийн замын хучилтын ажил 70 хувиас дээш гарсан гэдгийг хэллээ.

Харин “Гудамж” төслийн хүрээнд 12 уулзварын шинэчлэлийн ажил дуусч, ашиглалтанд ороод байна. Энэ уулзварууд ашиглалтанд орсноор 40679 метр квадрат автомашины зорчих хэсэг, 18 495 квадрат метр явган хүний зам нэмэгдсэн гэж Нийслэлийн автозамын газрын мэргэжилтэн мэдээллээ. Ингэснээр өмнөхөөс нэмэгдэж 3129 машиныг уулзварт орж зогсох бололцоогоор хангасан нь замын түгжрэлийг бууруулахад тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа гэлээ гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top