Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга асан, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг өнгөрсөн хавар Авлигатай тэмцэх газар шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ. Харин прокуророос шалгах үндэслэлгүй гэсэн хариулт өгсөн байна. Тэгвэл Авлигатай тэмцэх газраас Г.Дэнзэнгийн 17 тэрбумын тендерт өөрийн хамтран амьдрагч Г.Уянгын компанийг шалгаруулсан байж болзошгүй хэргийг дахин шалгах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, нягтлах хангалттай нотлох баримт байгаа учраас АТГ-аас Г.Дэнзэнг шалгах хүсэлтээ Нийслэлийн прокурорын газарт дахин хүргүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 3 )
ер нь бол АН-ын нөхдүүд одоо байгаа дээрээ зад хөлжих бодолтой дээрээсээ авхуулаад яам, агентлагийн мэргэжилтнүүд нь хүртэл улаандаа гарсан нь илт байгаа шүү дээ. хууль хэнд ч тэгш үйлчилдэг юм бол шалгаад үнэн мөнийг нь тогтооход юу нь болохгүй гэж. Дэмжиж байна
ДУНДГОВЬ АЙМГИЙН ХУЛД СУМАНД ГАРСАН ЖОНШНЫ ОРДЫГ АЙМГЫНХАА ХӨГЖИЛД ШУУД ЗОРИУЛЖ БОЛОХГҮЙ ЮМ УУ ТЭНД НУТГИЙН ГЭХ ХЭДХЭН ИРГЭН НӨХӨРЛӨЛ НЭРИЙН ДООР ЗАД БАЯЖИЖ ХАРИН НУТАГ УС НЬ СЭНДИЙЧЛЭГДЭН ҮЛДЭЖ БАЙНА ЭНЭ ҮНЭХЭЭР ШУДРАГА БУС БАЙНА ДУНДГОВЬ АЙМАГТ ЯДАРСАН ИРГЭД ИХ БАЙГАА ЗАРИМ НЬ ТЭГЭХЭД НӨХӨРЛӨЛ НЭРИЙН ДООР ЗАД БАЯЖИЖ ӨДӨРТӨӨ Л ТЭНДХИЙН 1 АЙЛ 500,000 ТӨГРӨГНИЙ ЦЭВЭР АШИГ ХИЙЖ БАЙНА 1 САРДА 10 ГАРАН САЯ ТӨГРӨГ ЦЭВЭР ОЛЖ БАЙНА ҮҮНИЙ ОРОНД ДУНДГОВИЙН ХӨГЖИЛД ЗОРИУЛСАН НЬ НҮДЭЭ ОЛСОН АЖИЛ БОЛНО
МУУ НОВШИЙГ ШАЛГА АЛТАНХУЯГИЙН ХАМСААТАН ЭНЭ 2 НИЙЛЖ ГАРАХААСАА ӨМНӨ ЦӨМ ИДЭЭД ГАРНА ХАРАХ ЦАРАЙНЫ ШУНАЛТАЙ НӨХӨР БАЙНА ОДОО Ч ИДСЭЭР Л БАЙГАА БАЙХ