Ч.Тэргэлсарын монгол хөх толбыг зодуурын ор мөртэй андуурснаа Филиппиний тал хүлээн зөвшөөрч захидал илгээжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 17

  

Гадны иргэнтэй гэр бүл болж харьд очоод охиноо алдлаа хэмээн мэдэгдэл хийж олныг сандрагасан Т.Аяатунгаа бүсгүйн талаар олон янзын мэдээлэл гарсан байдаг. Түүнийг ээжийнхээ  хамтаар охиноо хөх няц болтол нь зодож танхаарсан гэх мэдүүлгийг Ч.Эдвард Красни цагдаа нарт өгч улмаар шүүхэд хэрэг шилжсэн нь олон улсад эрин сурвалжилах шалтгаан болсон. Харин тэгвэл хэргийн зангилаа ердөө охины өгзөг дээрх Монгол хөх толбонд байжээ гэдгийг тус улсын иргэд баталсан байна. Ингээд тэд асрамж хамгаалтгүй, тодруулбал аав нь олигтой анхаарал тавихаа больсон охиныг ээжид өгөх арга замыг эрэлхийлэн манай улсын Засгийн газарт захидал ирүүлээд байгаа аж.

Филиппин улсын зарим иргэдээс манай улсын Засгийн газарт Т.Аятунгаагийн охиныг Т.Аятунгаад өгөөч гэх хүсэлт иржээ. Хүсэлтийг сийрүүлбэл, “Монголын засгийн газарт хүсэлт гаргаж байна. Энэ захидал бидний хүссэн хүмүүст хүрнэ гэж найдаж байна.

Ч.Тэргэлсар охиныг ээжид нь өгнө үү.

Ч.Тэргэлсар зургаан сартай байхдаа ээжийнхээ гаргасан буруу үйлдлээс болж ээжтэйгээ уулзах боломжгүй болсон. Харин охины аав Ч.Эдвард Красни Эрган Тодруулын Аятунгаа гэх бүсгүйтэй холбоотой байсан ч сүүлийн зургаан сар ямар ч холбоогүй байгаа.

Энэ хугацаанд Т.Аятунгаа багагүй шуугиан дэгдээсэн бөгөөд түүний өгсөн мэдүүлгүүд нь худлаа байсан. Тэрбээр хуулийн дагуу ямар нэгэн баримттай танилцаж байгаагүй.

Ч.Тэргэлсар охиныг зургаан сартай байхад охины эцэг түүнийг Филиппиний эмнэлэгт хэвтүүлсэн. Ингэх болсон шалтгаан нь Т.Аятунгаа болон түүний ээж Ч.Тэргэлсар охиныг хүчирхийлэн зодож, тамладаг байсан гэсэнтэй нь холбоотой. Гэсэн ч Азийн тэр дундаа Монгол хүүхдүүд өгзөгнийхөө дээхнэ талд хөх толботой байдаг нь зодуурын шалтгаан биш байсныг тогтоогоод байгаа. Энэ нь нярай хүүхдийг зургаан сартай болох үеэс нь бүдгэрч алга болдог учир охины биед одоо ямар нэгэн хөхрөлт байхгүй болсон. Энэ нь тухайн үндэстний нэг онцлог байсан юм байна.

Харин охин эмнэлэгт хэвтсэний дараагаар Т.Аятунгаа болон түүний ээж Монгол руу буцсан. Тэд ямар аль нэг газар нуугдмал байдалтай амьдарч байсан юм. Түүнийг Филлипиний шүүхээс дуудаж, ирж уулзах хэрэгтэй гэж байсан ч тэрээр Манила хотын шүүх танхимд ирээгүй. Түүний дараагаар Т.Аятунгааг олон улс даяар Интерполоор хайх эхэлсэн.

Харин одоо тэрээр охиноо өөр дээрээ авахыг оролдож байгаа. Тиймээс Ч.Тэргэлсар охиныг ээж дээрээ очиход нь дэмжихийг хүсч байна. Ч.Тэргэлсар охин одоогоор харж хандах хүнгүй болсон. Түүний аав нь болох Чарлес Эдвард Красни Эрган түүнд төдийлөн анхаарал тавьдаггүй. Одоо охин өөрийг гэсэн гэр орон, харж хандах хүнгүй, тоглоом ч байхгүй, өдөр тутамдаа хийх зүйлүүд нь ч тодорхой биш байгаа. Тиймээс охиныг ээжийнх нь халамжинд хүргүүлэхийг хүсч байна. Ингэхийн тулд багаар тооцоход 500 хүний дэмжлэг хэрэгтэй байна

Монголын Засгийн газарт

Охиныг эх оронд нь болон ээжид нь хүргэж өгөхийг хүсэж байна” гэжээ.

Хэдийгээр бид хэргийн учир зангилааг тайлж чадахгүй ч хөх толбоны андуурал эх охин хоёрыг салгасан байхыг үгүйсгэх аргаггүй юм.

Сэтгэгдэл ( 47 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gald(92.224.188.64) 2025 оны 03 сарын 13

Herwee ter huuhdiig asrah hun bhgui bolno gej bhgui ter shiidver gargasan Philippinii shuuhtei odoo l zargaldah heregtei , herew ene unen bol shuuheer damjuulj ter neg nohriig daramtalj huuhdiig n haruulah heregtei bas Interpoloos ayatungaagiin neriig butsaaj arilguulah heregtei.

1  |  0
gald(92.224.188.64) 2025 оны 03 сарын 13

hen bichsen gedgiig n bicheech, haana ter gariin usgiig n zurah yum? yamar ch ezengui iim yum bichihee bolioch

1  |  0
odnoo(103.10.22.242) 2025 оны 03 сарын 13

anhnaasaa demii zvild orootsoldohgvi vil hodloloo anhaararai hvvhnvvdee. Hvvhnvvd l hohirdog yum sh dee. erchvvd ugaasaa zewvvn gahainuud...

1  |  0
balairstgaagaad l(62.202.3.247) 2025 оны 03 сарын 13

Huh tolbo gants Mongoliinh bish shuu dee, manai naiz ohin Afrikiin Congo ulsiin irgen, tas har huuhen bii.Nuhur ni ch bas mun adil.Huuhed ni gej chocoladan bor yum murtluu ugzugun deeree baraan tolbotoi tursun, ter ni 2 nas hurtel arilaaguishdee.Bas neg uur naiz maani Lebanon, nuhur ni irak zaluu.Huu ni huh tolbotoi tursun, interneteer harsan mongolchuud uursdiiguu huh tolbotoi turdug gesen gejiin, manai huuhed bas ingej tursun l gej nadad yarij baisan.Ene chini gants mongolchuudiin temdeg bish l bn leeshdee.Esvel Afrikiin Congochuud bas mongol tsustai bolj taarvuu? hehehehe

1  |  0
яяя(202.179.29.184) 2025 оны 03 сарын 13

Гадны хүмүүс ойлгосон нь яамай даа. одоо эх нь ийм мэдээ сонссон юм чинь охиноо авах гэх байлгүй дээ. тэр нялх бяцхан охиныг эх оронд нь авчрах боломж нээгдсэн бйна ш дэ

1  |  0
Монгол(122.201.19.68) 2025 оны 03 сарын 13

манай эхнэрийн толбо одоо хүртэл байдаг

1  |  0
zzzz(103.10.22.67) 2025 оны 03 сарын 13

eejiteigee l bsan n deer bhaa

1  |  0
zochin(103.11.195.183) 2025 оны 03 сарын 13

bur zarim huuhduudiin huh tolbo 3-5 nas hurtel ni arillahgui bdag yum bna lee

1  |  0
zochin(103.11.195.197) 2025 оны 03 сарын 13

gadaad huntei suusan humuusiin huuhduudiin huh tolbo 6-8 sariin daraa alga boldog jinhene tsever tsusnii mongol humuusiin huuhduudiin tolbo ni 1-3 hurtel bdag yum ban lee

1  |  0
tttt(180.149.97.1) 2025 оны 03 сарын 13

gadnii humuus bidnii tuluu tsag zavaa gargaj suuhad bid uur hoorondoo iimerhuu l uuriinhuu huniig yanhan manhanaar ni duudool suujiidagichmeer ch yum doooo

1  |  0
aagii (203.169.54.14) 2025 оны 03 сарын 13

er ni mongol geltgvi bvh l ornii ch bai er ni hvvhed eejteigee l bh ni zow bolow uu daa

1  |  0
zochin(103.10.22.146) 2025 оны 03 сарын 13

muuu pizdaaa min jungaaa yum bol ochij terhytad ynhantaigaa suuj ur zulzagaa gargaach yah gj mongol ohidiin tsusiiig ni bohirduulaaad bgay. ter suusan ni ch ter achaagui mongo harsan g*ch** ohid tsever bol tor ariun gj meddggui maluuuuuu chi

1  |  0
Zochin(122.254.111.171) 2025 оны 03 сарын 13

Yahaaraa gadaad etsegtei bj mongol xvvxdiin temdegtei bdag umbe

1  |  0
zz(65.49.14.85) 2025 оны 03 сарын 13

eej deeree irsen ni deer shuu dee

1  |  0
dalai(182.160.37.46) 2025 оны 03 сарын 13

bi hytad hun bna.Mongol emegteitei suusan.3 huuhed torson bugd uutsan deeree hoh ungutei baisan.Tegheer etseg hamaagui eh baihad hoh ungutei tsever mongol torj bndaa.

1  |  0
dd(27.123.215.218) 2025 оны 03 сарын 13

mongoliin hunii erhiig hamgaalah baiguullaga ene deer l ajlaa hiimeerdee

1  |  0
dd(27.123.215.218) 2025 оны 03 сарын 13

tolbotoi garna shdee teneg yum ehn mongol bizdee

1  |  0
dd(27.123.215.218) 2025 оны 03 сарын 13

tolbotoi garna shdee teneg yum ehn mongol bizdee

1  |  0
123(124.158.78.108) 2025 оны 03 сарын 13

ohinig awchrah heregtei hvvhed eejtei baih ni zuw. teged iim baidlaas bolj eh hvvhed 2-g salgaj bolohgvie

1  |  0
123(124.158.78.108) 2025 оны 03 сарын 13

ohinig awchrah heregtei hvvhed eejtei baih ni zuw. teged iim baidlaas bolj eh hvvhed 2-g salgaj bolohgvie

1  |  0
nsa(103.9.90.98) 2025 оны 03 сарын 13

huh tolbo eejiin udmaas hamaardag gej sonsoj bgaagui l yum bna Aav ni mongol esvel huh tolbot udamtai bsan bol tiim enduurel garah ch ugui buz. bas neg tarhi ugaah gsn medeelel yumu haashaa yum be

1  |  0
jjjj(103.10.23.206) 2025 оны 03 сарын 13

eejid n ogoh n l zvitei shde yaj ch bodson

1  |  0
уншигч(202.126.91.159) 2025 оны 03 сарын 13

эх үрийн амин холбоог таслах учиргүй. Тиймээс бяцхан охиныг эх оронд нь төрсөн ээжид нь авчрах хэрэгтэй. Харийн хүнд итгэж, хүүхдийг нь төрүүлсэн нь Аятунгаагийн буруу биш шүү дээ. Ингэлээ гээд түүнийг элдвээр дайрч доромжилж, чичилж, гоочлох эрх хэнд ч байхгүй гэж бодож байна. Өөрийнхөө нүдэнд орсон шороог арилгаагүй байж хүний толгой дээрх хогийг харах хэрэггүй биз дээ.

1  |  0
ээж(202.126.91.159) 2025 оны 03 сарын 13

эх охин хамтдаа байвалсайхан байна

1  |  0
ююю(202.21.113.139) 2025 оны 03 сарын 13

эцгийн нэрийг бүрэн мэдэхгүй байж харийн хүний хүүхдээр одоо яадаг байна ,аав нь ааваад дашин шог

1  |  0
hmm(203.91.119.100) 2025 оны 03 сарын 13

tiimee awchrah heregtei

1  |  0
сонин л юм(202.179.20.215) 2025 оны 03 сарын 13

гадаад эцэгтэй монгол хүүхдэд хөх толбо гардаг юмуу. сонин л юм

1  |  0
а(203.194.116.50) 2025 оны 03 сарын 13

тэр охиныг хурлан эх орондоо авчрах хэрэгтэй

1  |  0
Top