Г.Арслан: Хэдхэн буу сумаар ялахгүйгээс хойш ийм алхам хийнэ гэдэг нэг бол асар том тэнэглэл

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 17

“Гал Үндэстэн” холбооныхон өчигдөр Төрийн ордны гадаа буун дуу гаргасан төдийгүй тэсэрч дэлбэрэх гар бөмбөг нуусан асуудал олны анхааралд байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гуравт шаардлага хүргүүлэх гэж байсан гэх тэднийг хэт болчимгүй алхам хийлээ гэж үзэх хандлага байна. Тухайлбал, нэгэн цагт иргэний нийгмийн дуу хоолойнуудын нэг болж яваад сүүлдээ чимээ багатайхан суух болсон Г.Арслан ийм байр суурийг илэрхийлжээ.

“Нэгэнт л хэдхэн буу сумаар ялахгүйгээс хойш ийм алхам хийнэ гэдэг нэг бол асар том тэнэглэл, эсвэл том хамгаалалттай "том бодлогын" золиос хүүхэлдэй....

"Онги гол"-ын Мөнхбаярын ард 1-р хүн байдаг байх гэж олон хүн харддаг нь үнэн болов уу !?

Ордон руу нум сум харваж ордны цонхонд зоогоод, "Пураам" компанийн техник хэрэгслэл рүү галт зэвсэгээр арван хэдэн сум буудаад ял шийтгэлгүй зүгээр өнгөрсөн. Мань мэт ардаа хамгаалалтгүй, Энхбаярын хэлснээр "бөгс долоодоггүй" нь дуугай суусныхаа төлөө 14 хоног хоригддог сонин л юм. Бид "Шударга Иргэдийн Фронт"-ынхон талбайд ганц гэр барих гэж портер машинаараа хэдэн талаас нь оролдоод цагдаа нар зам боож зогсоогоод шилийг нь хагалуулаад эцэст нь хүн бүр хана туурга ширхэг униар нь талбайн тал талаас зөөж оруулахдаа гэрийнхээ бараг талыг алдаж байв. "Гал үндэстэн" болохоор 9 цагаан шинэ гэр бариад өчнөөн адуу сул чөлөөтэй оруулж ирээд л... сонин шүү. Эднийхэнтэй хамт жагсаж гэрт нь хонож явсан манай Цогоог саяхан хүний хөл хуга өшгилсөн гэсэн хэргээр хүчиндээд нэг жилийн ял өгсөн. Цаад хохирогч гэж байгаа Эрүүл мэндийн сайд Удвалын төрсөн ах сайн уудаг Бархүү гэгч нь анхны мэдүүлэгтээ "Энэ хүн бишэээ. Намайг өндөр биерхүү хүн өшиглөсөн" гэж мэдүүлсээр байхад шд. Батзандан Магнай 2-ын дунд сугадаад олон ч удаа жагссан даа манай Цогоо. Авдрантад хоригдчихлоо, хамт эргэж очъё гэж хэлэхээр утасдаад авахгүй болохоор нь мессеж бичээд байхад ч Батзандан Ганбаатар 2 таг чиг хариу ч байхгүй. Мессеж авсныхаа дараа харин Уянга Магнай 2 утсаа авсан. Энэ удаа амжихгүй нь дараа болъё гэсэн. Бид хараад л хүлээсээр сууж байна. Хотын шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дарга болсон Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн оролцож явсан УИХ-ын гишүүн Батзандангийн зөвлөх нэг хэсэг хийсэн шар Батбаярт "Цогоог маань хотод ойрхон шилжүүлэх арга байна уу гэж өнөөдөр утсаар асуухад урдаас агаар муу хотод дэмий шүү дээ. Тэндээ эрүүл агаар нь дээр " гэх юм. Онги гол, Гал үндэстнийхэн ч эргэж очоогүй л байна. Биднийг 8 жил жагсаж цуглаж гудамжинд тэмцэж байхад Мөнхбаяр "Бид улс төрийн төлөө тэмцээгүй. Зөвхөн гол усныхаа төлөө л гэдэг байлаа. "Өнөөдрийн үйл явдал бол АН доторх зөрчил улам бүр хурцдаж байгаагийн шинж. Г.АРСЛАН (Улаанаар дугуйлсан нь манай Цогоо)

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
TYGJIL ARSLAN(183.81.169.22) 2025 оны 03 сарын 13

TEMTSELIIG DEMJIJ BAINA.CHI BOL LALAR SHYY DEE ARSLAAN,CHAMAIG MONGOLCHUUD MEDNE

1  |  0
Хөдөгөөний нөхөр(202.21.112.202) 2025 оны 03 сарын 13

Арслаан чи ийм явуургүй зантай болохоор л цаадуул чинь чамтай ярих дургүй байдаг юмшд. Шударга иргэдийн фронт гэж юу байлаа. Цаадуул чинь ШАФ (шударга арслангийн фронт) гэж нэрлээд шоолдог хоёрхон хүнтэй л байсан. Нөгөөх чинь Хшүэлбаатараас 10 сая төгрөг авчихдаг нэг хөгийн юм байгаагүй юу. Чи ийм байдлаар наад хэдэн залуусаа мөн ч их хагалсан даа. Сонгууль бүрийн үеэр тэдэн рүүгээ л шороо цацдаг байсан. Одоо боль, нэг их хүн чанартай болж харагдах хэрэггүй_ Цогоог бид харж л байна, болох л байлгүй.

1  |  0
Хөдөгөөний нөхөр(202.21.112.202) 2025 оны 03 сарын 13

Арслаан чи ийм явуургүй зантай болохоор л цаадуул чинь чамтай ярих дургүй байдаг юмшд. Шударга иргэдийн фронт гэж юу байлаа. Цаадуул чинь ШАФ (шударга арслангийн фронт) гэж нэрлээд шоолдог хоёрхон хүнтэй л байсан. Нөгөөх чинь Хшүэлбаатараас 10 сая төгрөг авчихдаг нэг хөгийн юм байгаагүй юу. Чи ийм байдлаар наад хэдэн залуусаа мөн ч их хагалсан даа. Сонгууль бүрийн үеэр тэдэн рүүгээ л шороо цацдаг байсан. Одоо боль, нэг их хүн чанартай болж харагдах хэрэггүй_ Цогоог бид харж л байна, болох л байлгүй.

1  |  0
he(202.179.11.62) 2025 оны 03 сарын 13

batzandan Uyanga Magnai yaj ta naraar bugui barij ih hurald suuj alban tushaal gorilson. yu gej ta nariig tooh ve de. Ted huslee bieluulsen. Hen ni hen be gedgiig tsah hugatsaa haruulna. Ard tumnii neriig buu zeeldetsgee

1  |  0
Top