2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд сайн дураараа хандаж шинжилгээ өгсөн үйлчлүүлэгчийн сорьцод ХДХВ-ын халдвар илэрч онош батлагдлаа. Энэ хүн 35-39 настай, эмэгтэй байна. Одоогоор биеийн байдал нь хэвийн, тандалт судалгаа хийгдэж байна.
2013 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ХӨСҮТ-ийн нэгдсэн лабораторид эрүүл мэндийн байгууллагаас онош баталгаажуулахаар ирүүлсэн сорьцод ХДХВ-ын халдвар илэрч онош батлагдлаа. Энэ хүн 30-34 настай, эрэгтэй байна. Одоогоор биеийн байдал нь хэвийн, тандалт судалгаа хийгдэж байна.
Гадаадын иргэнээс ХДХВ-ын халдвар илэрлээ
2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ХӨСҮТ-ийн нэгдсэн лабораторид орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас онош баталгаажуулахаар ирүүлсэн сорьцод ХДХВ-ын халдвар илэрч онош батлагдлаа. Энэ хүн 20-25 насны, эрэгтэй байна. Тандалт судалгаа хийгдэж байна. Энэ нь манай улсад гадаадын иргэнээс ХДХВ илэрч, оношлогдсон 18 дахь тохиолдол юм.

Сэтгэгдэл ( 0 )