Өнөөдөр “Атар-Өргөө” ХК-ийн урдаас Яармагийн гүүр хүртэл 2.2 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд замын зорчих хэсгийг түр хугацаанд хааж, асфальт-бетон хучилтын ажил хийхээр боллоо.
Тодруулбал, өнөөдрийн 23.00 цагаас энэ сарын 23-ны 07.00 цаг хүртэл тав хоногийн хугацаанд “Мишээл Экспо” төвийн арын төмөр замын гармаас Яармагийн гүүр хүртэл 1.6 км замыг хаах юм.
Энэхүү замыг хаах хугацаанд Яармаг чиглэлд зорчигчид ажилчны гудамжнаас III ДЦС-ын баруун талаар Яармагийн гүүртэй нийлэх сайжруулсан замаар зорчих юм байна.

Сэтгэгдэл ( 0 )