Монгол Ардын Намын залуу гишүүдийн санаачилгаар үүсгэн байгуулагдсан клубын нэр нь “Тулах цэг”. Энэхүү клуб нь “Хурдтай нь хөгжье”... уриан дор нийгмийн хөгжилд “Тулах цэг” нь болж чадах бүхий л санал санаачлагыг дэвшүүлэн тавьж бодит ажил болгон ажиллах юм байна.
Залуусын ярьж байгаагаар “Тулах цэг” клуб нь хүн бүрт нээлттэй байх бөгөөд улс төр, нийгэм, соёл, эдийн засгийн бүхий л хүрээнд иргэдийн оролцоог дэмжих, хамтарч ажиллах, хамтдаа хөгжих боломж байгааг илэрхийлж байв.
Одоогийн байдлаар “Тулах цэг” клубын бүрэлдэхүүнд дан ганц Монгол Ардын Намын залуу гишүүд гэлтгүй улс төрд амжилт гаргаж яваа залуу лидерүүд, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэж буй залуусын төлөөлөл багтжээ.
“Тулах цэг” клубын цаашдын үйл ажиллагаагаа:
- Нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлого
- Гадаад харилцааны бодлогын хөгжлийн асуудал
- Мэдлэгт тулгуурласан инновацийн бодлого
- Улс төрийн бодлого, шинэтгэлийн асуудал
- Залуучуудын хөгжлийн асуудал
- Байгаль орчин, эко хөгжлийн бодлого зэрэг чиглэлээр явуулахаар төлөвлөж байгаа бөгөөд клубын үйл ажиллагаа өргөжихийн хэрээр тодорхой чиглэлүүд ч нэмэгдэж болно гэж залуус ярилаа.

Сэтгэгдэл ( 1 )
ху нам дотор үүссэн гоё нэртэй байгууллагууд зөндөө л байсан. дандаа л эцэст нь хэсэг хүмүүсийн эрх мэдэлд хүрэхээр сэтгэсэн зүйлс л байсан шүү дээ. тэрийг ашиглаад эрх мэдэлд хүрэхээрээ мөн ч шунаг үмхэлдэг юм байна билээ. өмнө нь байгуулагдаад байсан ийм байгууллага ч гэх юм уу, фракц ч гэх юм уу, эвсэл ч гэх юм уу одоо байна уу? гол зорилго нь биелээд эрх мэдэл авангуутаа л юун яасан юм ..болоод л дууссан биз дээ. нөгөө дэвшүүлээд байсан зорилгууд нь хаа байна?