Монгол Улс, БНСУ-ын хооронд визийн нөхцөл хөнгөвчлөх хэлэлцээр 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс хэрэгжиж, визийн хураамж чөлөөлөгдсөнтэй холбогдуулан тус улсын ЭСЯ-наас хураамж төлсөн ч виз мэдүүлээгүй иргэдэд хураамжийн төлбөрийг буцаан олгож байна.
Нийт 3000 гаруй иргэнд визийн хураамжийн төлбөр буцааж олгох ёстойгоос энэ оны 9 дүгээр сарын байдлаар 360 гаруй иргэн хамрагдаад байгаа аж. Иймээс 2007 оны 6 дугаар сарын 7-ноос хойш ХААН банк дахь тус ЭСЯ-ны дансанд визийн хураамж төлөөд визээ мэдүүлээгүй орхисон иргэдийг холбогдох материалаа бүрдүүлэн хураамжийн төлбөрөө буцаан авахыг тус улсын ЭСЯ-наас уриалж байна.
Бүрдүүлэх материалд визийн хураамж төлсөн мэдүүлэг, гадаад паспорт, виз мэдүүлэгчийн нэр дээрх хадгаламжийн дансны хуулбар байх бөгөөд баримтаа бүрдүүлж өгснөөс хойш дараах сарын 15-ны дотор шийдэгдэнэ.

Сэтгэгдэл ( 0 )