Т-Батаар 120 сая төгрөгийн орлого олжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 19

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Монголын үлэг гүрвэлийн төв музейн захирал Н.Жавзмаа, тус музейн зураач Д.Батжаргал, зохион байгуулагч Б.Батцэцэг нарыг хүлээн авч уулзлаа.

Т-Батаар үлэг гүрвэлийн олдворыг Чингисийн талбай дахь Үлэг гүрвэлийн түр музейд энэ оны зургадугаар сарын 8-наас байрлуулаад гурван сарын хугацаа өнгөрч буй. Эхний нэг сард нь иргэдэд үнэ төлбөргүй үзүүлсэн бөгөөд энэ хугацаанд 267 мянган хүн үзэж сонирхжээ. Нээгдсэн анхны өдөр 15 мянга, дараагийн өдөр 20 мянган хүн Т-Батаарын музейд зочилсон байна. Харин төлбөртэй үзүүлсэн өнгөрсөн хоёр сарын хугацаанд 320 мянган хүн музейг үзэж, Т-Батаар 120 сая 59 мянган төгрөгийг улсын төсөвт оруулжээ. Нийтдээ гурван сарын хугацаанд хагас сая хүн “Т-Батаарынд” зочилсон байна. Өнөөг хүртэл жилдээ нэг сая төгрөгийн орлоготой музей байгаагүй юм.

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан энэ үеэр Т-Батаар нь монголчуудын сэтгэлгээнд хоёр том өөрчлөлт авчирсан хэмээн үздэгээ хэллээ. “Нэгд, Т-Батаарыг эргүүлж авчрах хүртэл монголчууд өв, соёлын чухал зүйлсээ дандаа гадагш алддаг, хулгайлуулдаг, эзэнгүй айл шиг байсан. Одоо бол эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашна гэдгээр буруу гараар оруулж алдсан соёлын их өвөө эргүүлэн авч дэлхийг хэрсэн, олон улсын хил дамнасан гэмт хэргийн бүлэгт том дохио өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр хууль хяналтын байгууллагууд, эрдэмтэд, шинжээчдийн бүрэлдэхүүнтэй баг гарч үнэт олдвороо эргүүлэн эх оронд нь авчирсэн. Гэмтнүүд АНУ-д 10-20 жилийн хорих ял авч байгаа. Энэ нь Монгол Улс бол алдсанаа эргүүлж авч чаддагг орон шүү гэдгийг дэлхийд харууллаа. Мөн гуравхан сарын дотор хагас сая хүн Т-Батаарыг үзсэн нь сэтгэлгээнд гарч ирсэн том үзэгдэл юм” гэлээ. Т-Батаарын араас дахин 22 үлэг гүрвэлийн олдвор Монголд ирэх юм.

 “Иймд түүх, соёлын өвдөө хөрөнгө мөнгө зарж, хүний анхаарал татсан том сайхан музей байгуулах хэрэгтэй юм байна. Дэлхийд байхгүй сайхан музей байгуулбал Монголыг дэлхий нийт мэддэг, дэлхий нийт Монголыг үзэх гэж ирдэг болно. Соёл, урлагийн салбарт эхлээд мөнгө гаргавал дараа нь төсөвт дарамт учруулдаггүй, харин ч хөгжил дэвшилд тус нэмэр болж мөнгө, хөрөнгө олдог салбар юм. Үүнийг Т-Батаарын музейн хамт олон харууллаа. Монголчууд газраа ухах биш, түүх, соёлынхоо өвийг үзүүлж харуулж мөнгө төгрөг босгох боломжтойг Т-Батаарүзүүллээ. Ажлаа сайн сурталчлах хэрэгтэй” гэж байв. Т-Батаарын буянаар Монголын соёлын эко хот байгуулах гэж буйг мөн дурдлаа.

 Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй 30 ээж Т-Батаарын чихмэл тоглоом, бэлэг, дурсгалын зүйл хийж борлуулснаар зургаан сая 900 мянган төгрөгийн орлого олж амьжиргаандаа нэмэрлэжээ.

 Дархан-Уул аймаг хүсэлт гаргаж Т-Батаарыг аймагтаа өвөлжүүлэн иргэдэд үзүүлэхээр болжээ. Маргааш буюу есдүгээр сарын 20-нд Т-Батаар, түүний багийнхан Дархан-Уул аймгийг зорих гэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Т-Батаарынханд ажлын өндөр амжилт хүсэн ерөөлөө.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сайн байна аа(203.91.118.156) 2025 оны 03 сарын 13

элдэв янзын гадныханд хөрөнгө оруулж байхаар улсдаа хөрөнгө оруулахад юу нь болохгүй байхав тэр батаар үзэхээр хоосрох гээд байвал үзэхгүй л байлдаа

1  |  0
Mongol(122.201.27.2) 2025 оны 03 сарын 13

tgd ter ediin zasagt chini huvi nemree oruulaad bn gej yariad bhd yasan yum oilgodoggui yum bde, bi gazriin hursund baigaa gagnaasiig /altiig/ uhaha bish ene ugur yas gej heleed baigaa yumiig sain uhval iluu mungu olj, iluu oyunlag amidrah bolno mongolchuudaa, uuniig oilgohgui baigaa humuus bas ih uls tur yarih gej oroldoh yum da,

1  |  0
za za.(111.192.161.132) 2025 оны 03 сарын 13

Ts. Oyungerel avgai batar geed l reklamdaad baisan. Hoorhii yadmaghan halaastai irgediinhee halaasiig suilj ovoo mongo bosgoson yum baina aa.LbOld, Ts.Oyun gerel naraa bidnii karmaas suilah oor yamar huvilbar bolovsruulj baina ve?! kkk

1  |  0
za za.(111.192.161.132) 2025 оны 03 сарын 13

Ts. Oyungerel avgai batar geed l reklamdaad baisan. Hoorhii yadmaghan halaastai irgediinhee halaasiig suilj ovoo mongo bosgoson yum baina aa.LbOld, Ts.Oyun gerel naraa bidnii karmaas suilah oor yamar huvilbar bolovsruulj baina ve?! kkk

1  |  0
nnbv(203.91.119.100) 2025 оны 03 сарын 13

odoo naad bataaraar reclamdahaa boliochee,ediin zasag chuhaluu,naad ogor yas chin chuhal yumuuu

1  |  0
Top