Рекламны самбаруудыг буулгана

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 20

“Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам”-ыг нийслэлийн ИТХ-ын  2013 оны 3/32 тоот тогтоолоор  баталсан. Журмын дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлаж байсан рекламны самбаруудыг цэгцэлж, мэдээллийн болон реклам сурталчилгааны самбарууд гэж ангилан хориглох бүс тогтоосон. Энэ ажлын хүрээнд хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж,  жолооч нарын үзэгдэх орчныг хязгаарлаж буй реламны самбаруудыг буулгаж байгаа бөгөөд төлөвлөлтийн дагуу мэдээллийн болон рекламны самбаруудыг гудамж, талбайд байршуулах юм. Гэвч өнгөрөгч өдрүүдэд Зуун айлын явган хүний зам дээр рекламны самбар байрлуулсан талаар иргэдийн ирүүлсэн гомдлын талаар  Улаанбаатар хотын ЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяраас тодруулахад:  Явган хүний зам дээр “Улаанбаатар сан”-гийн рекламны самбарыг  ямар ч зөвшөөрөлгүйгээр байршуулсан байсан. Өнөөдөр тус сангийн холбогдох хүмүүстэй уулзаж, яаралтай буулгах үүрэг өгсөн” гэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
3(122.201.18.197) 2025 оны 03 сарын 13

ДУНДГОВЬ АЙМГИЙН ХУЛД СУМАНД ГАРСАН ЖОНШНЫ ОРДЫГ АЙМГЫНХАА ХӨГЖИЛД ШУУД ЗОРИУЛЖ БОЛОХГҮЙ ЮМ УУ ТЭНД НУТГИЙН ГЭХ ХЭДХЭН ИРГЭН НӨХӨРЛӨЛ НЭРИЙН ДООР ЗАД БАЯЖИЖ ХАРИН НУТАГ УС НЬ СЭНДИЙЧЛЭГДЭН ҮЛДЭЖ БАЙНА ЭНЭ ҮНЭХЭЭР ШУДРАГА БУС БАЙНА ДУНДГОВЬ АЙМАГТ ЯДАРСАН ИРГЭД ИХ БАЙГАА ЗАРИМ НЬ ТЭГЭХЭД НӨХӨРЛӨЛ НЭРИЙН ДООР ЗАД БАЯЖИЖ ӨДӨРТӨӨ Л ТЭНДХИЙН 1 АЙЛ 500,000 ТӨГРӨГНИЙ ЦЭВЭР АШИГ ХИЙЖ БАЙНА 1 САРДА 10 ГАРАН САЯ ТӨГРӨГ ЦЭВЭР ОЛЖ БАЙНА ҮҮНИЙ ОРОНД ДУНДГОВИЙН ХӨГЖИЛД ЗОРИУЛСАН НЬ НҮДЭЭ ОЛСОН АЖИЛ БОЛНО

1  |  0
3(122.201.18.16) 2025 оны 03 сарын 13

Top