Эрүүдэн шүүх ”гяндан” сандалаа хааш нь далдруулах вэ?

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 20

2012 онд ЦЕГ-ын дарга асан Д.Сандаг-Очир эрүү шүүлтэд зориулсан 400 ширхэг сандлыг 626.000 мянган юаниар Хятадаас худалдан авчээ. Харин Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны дараа буюу 2012 оны арваннэгдүгээр сард ЦЕГ-ын дэд дарга Б.Билэгт тушаал гаргаж "гяндан" сандлыг төв орон нутгийн цагдаагийн бүх хэлтэс, тасгуудад хуваарь гарган тараасан байдаг.

Энэ тухай мэдээлэл ил болсны дараа Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Уг сандлыг буцаан татах үүргийг ЦЕГ-т өгсөн” хэмээн мэдээлж байсан ч цагдаагийн удирдлагууд харин ч эсрэгээрээ, тусгай журам гарган уг сандлыг ашиглахаар прокурорын байгууллагад санал хүргүүлээд байгаа гэх мэдээлэл байсан. Тиймээс Хууль зүйн сайд энэ удаа ЦЕГ-ын удирдлагуудад хариуцлага тооцсон юм. Тэрбээр тушаал гаргаж, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ш.Ганболдыг ажлаас нь чөлөөлсөнөөр асуудал намжсан ч их хөрөнгө хаяж авчирсан "гяндан" сандлыг хэрхэхээ одоо болтол шийдээгүй байна.

Шуугиан тариад байгаа уг сандалуудыг үгүй хийхийг Хүний эрхийн үндэсний комиссынхон ихэд хүсэж байгаа гэдгээ хэлж байгаа.  Гэсэн "Гяндан" сандлын эзэд шууд устгачихаж чадахгүй байгаа юм.

Гэтэл өчигдөр Аюулгүй байдлын байнгын хорооны хурлаар  “гяндан сандал”-ыг яах вэ гэдэг асуудал сөхөгдөж их хөрөнгө хаян байж худалдаж авсан хэрэггүй сандалын учрыг олсон эсэх талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээс лавлалаа. Гэтэл Хууль зүйн сайд "Сандлыг яах вэ" гэдэг гарцыг хайсаар байгаа хэмээж байх юм.

Хууль зүйн яамны нүд, чихнээс далдуур тараасан дээрх сандлуудыг үгүй хийх гэж олон янзаар үзэж байгаа бололтой. Хамгийн зөв гарц бол шинээрээ ашиглагдаагүй учир худалдсан компанитай гэрээ хийж оронд нь цагдаагийн хэрэгсэл авах гэнэ. Мэдээж энэ тохиолдолд манай тал адгийн наад зах нь орон нутгаас зөөх цаашлаад буцааж онгоцонд ачуулах гээд л нааш цааш зөөсөн зардалыг гаргах шаардлагатай болох юм. Гэхдээ хэнд ч хэрэггүй хүний эрхэнд халдагчийг зооринд хадгалж байснаас авсан мөнгөнийхөө 50 хувьд ч хамаагүй буцаасан нь дээр. Харин дараачийн удаа ийм маягаар төсвийн мөнгө дураар үрж ашиггүй бүр хохиролтой зардал гаргадаг дарга нарыг сайтар хянах нь зүйтэй юм гэсэн санаанууд цухалзаад байгаа.  Хамгийн "эмгэнэлтэй нь" худалдаж авсан мөнгөнийхөө 50 хувиар ч болов буцааж өгөх гэсэн асуудал. Төсвийн мөнгөөр гараа угаана гэж үүнийг л хэлэх байх.

460 "гяндан" сандлын үнэ болох 150 сая төгрөгийн хохирлыг тодруулбал: 2012 оны улсын төсөвт цагдаа­гийн байгууллагын тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж бэлтгэхэд зо­риулж 740 сая батлуулсан байдгаас 150 сая  төгрөгийг нь гаргуулан авсан байдаг. Ингэхдээ нэг бүрийн тусгай хэрэгсэл нэрийн дор авсан байдаг. Үнэн хэ­рэгтээ энэ бол нэг бүрийн тусгай хэ­рэг­сэл биш. Нэг бүрийн тусгай хэрэг­сэл гэдэг нь цагдаагийн алба хаагч гэмт этгээдийг саатуулах, таслан зог­соох, аюулгүй болгохдоо өөрөө сон­гож хэрэглэдэг гав, бороохой мэтийн агсамжийг хэлдэг. Үүнийг хэрэглэж болох эсэхийг Улсын ерөнхий проку­рор баталдаг. Тодруулбал, хэрэг бүрт­гэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад хүний эрхэнд халдах зориу­лалттай хэрэгсэл ашиглах бол проку­рорын саналыг авдаг ч энэ удаагийн "хэрэгсэл" нь эрүүдэн шүүх, хүний эрхэнд халдсан үйлдэл болох учраас хориглогдсон билээ.

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hu hu(14.138.55.211) 2025 оны 03 сарын 13

ikh hurliin gishuuded tanhimd ni tavij ugie.Tegvel hudlaa yarihgui boloh baih.

1  |  0
Mb(122.201.18.242) 2025 оны 03 сарын 13

Daldruulah bish dald oruulah gej bicheerei, setguulch ee.

1  |  0
nora(182.160.40.188) 2025 оны 03 сарын 13

uuruu zahialaad avchirsan yum chini uurt ni uguud tusviig hohirolgui bolgokh heregtei sh dee.

1  |  0
mongol zaluu(182.213.66.139) 2025 оны 03 сарын 13

Zakhialj avchirsan khund ni bugdiig ni ogood mongiig ni garguulj avakh kheregtei. Ooroo uchriig ni olno biz.Gertee tavina uu ooroo suuna uu

1  |  0
zochin (202.72.247.249) 2025 оны 03 сарын 13

abilgatai temceh gazrt shalguulah heregtei estoi abchirsan hiniih ni gert tabiwaltaarna

1  |  0
х(103.11.192.58) 2025 оны 03 сарын 13

авчирсан хүнийх нь гэрт тавихгүй юу

1  |  0
Top