Хурандаа Т.Дашзэвэг сөрөх тагнуулын газрын даргаар томилогдлоо

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 20

Сөрөх тагнуулын газрын даргаар нийслэлийн Тагнуулын газрын даргаар ажиллаж байсан хурандаа Т.Дашзэвэгийг томилжээ.  Өмнө нь энэ албаны даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатар эрүүгийн хэргээр шалгагдаад байгаа юм. Тодруулбал, Монголд ирээд сураггүй болсон ХБНГУ-ын иргэн Клойбер Максимлян Лёонхардтай холбоотой хэрэгт холбогдуулан эрүү үүсгэн шалгаж байгаа билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top