Говьсүмбэр аймгийн харьяат Ж.Ганхуяг өнгөрсөн наймдугаар сарын 30-ны өдөр эхнэрийнхээ аминд хүрч, гаражиндаа нуусан аймшигт хэрэг гарсан билээ. Тэгвэл хэрэгтэн аймгийнхаа чанга дэглэмтэй 425 дугаар хорих ангид саатуулагдаж байхдаа амиа хорлосон талаар эх сурвалж мэдээллээ. Хэргийг сануулбал, өнгөрсөн наймдугаар сарын 30-ны өдөр эхнэрээ хэдэн шаардлага тависных нь хариуд хүрз, царилаар зодож зэрлэгээр амь насыг нь хөнөөжээ. Энэ харамсалтай хэргийн улмаас хоёр хүүхэд нь өнчирч үлдсэн юм. Иргэн Г байнга архи ууж гэр орныхныгоо түгшээж байсныг нутгийн иргэд мөн мэдэгдсэн байна..
Ж.Ганхуягын хувьд энэ сарын 14-ний өдөр өмдөөрөө өөрийгөө боомилж амиа хорлосон байжээ. Говь-Алтай аймгийн харьяат, Говьсүмбэр аймгийн иргэн Ж.Ганхуяг үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлэг өгч амжаагүй шахам байхдаа өөрийгөө егүүтгэжээ.

Сэтгэгдэл ( 0 )