МИАТ-ийг залгих даалгавартай байгуулагдсан гэх “Монголиан Эйрлайнс” компани нэрээ сольж “Хүннү эйр” болоод хэдэн сарын нүүрийг үзэж байна. Тэгвэл нэрээ сольж, эрс шинэчлэлт хийгээд байгаа тус компанийн үйл ажиллагаатай холбоотой анхаарал татсан мэдээлэл байна. Монголын Иргэний агаарын тээврийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа гэж өөрсдийгөө өмгөөлдөг тус компани агаарын хөлгийн паркийн бүтцээ он залуу гэж тодотгон, 50 зорчигчийн суудалтай, Фоккер 50 маягийн агаарын 2 хөлөг, 120 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай А319-112 маягийн агаарын 2 хөлгөөс бүрддэг гэж хэлж ярьдаг ч, бодит байдал дээр нислэг үйлдэх онгоцгүй сууж байдаг нь өнөөдөр тодорхой боллоо. Учир нь өнөөдөр “Хүннү эйр” компанийн Улаанбаатар-Ховд чиглэлийн нислэг үйлдэгдээгүй нь онгоц байхгүйтэй холбоотой байсан байна. Онгоцны тасалбараа хэдийнэ захиалж авсан иргэдийг Чингис хаан нисэх онгоцны буудал руу явж байх замд нь “Хүннү эйр” компаниас утасдаж “Уучлаарай, манай өнөөдрийн нислэг хойшлогдлоо” гэсэн байна. Шалтгааныг нь тодруулахад “Онгоц байхгүй” гэсэн тайлбарыг хийсэн байна.
Тэгэхээр байгуулагдсан цагаасаа Монгол Улсын орон нутгийн нислэгийг дэлхийн агаарын тээврийн сүлжээнд холбох, мэдээлэл технологийн дэвшлийг нэвтрүүлэх, олон улсын стандарт хэм хэмжээнд хүрсэн агаарын тээврийн иж бүрэн аюулгүй, найдвартай үйлчилгээ үзүүлэхийг гол зорилгоо болгон ажиллаж ирлээ хэмээн өөрсдийгөө рекламддаг Хүннү Эйр компани хуваарьт нислэгээ ийнхүү дур зоргоороо тасалдуулчихаад, юу ч болоогүй юм шиг байж байдаг нь үнэхээр хариуцлагагүй байгааг нь илтгэж байгаа хэрэг юм. Улаанбаатараас хаа байсан Ховд руу зорчихоор өдрөө товлон, ажлаа төлөвлөж, чамгүй үнээр тасалбар худалдан авсан иргэдийн эрх ашиг гэж юм ер нь огт падлийгүй бололтой. Иргэдийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан үйл ажиллагааг явуулах учиртай тус компани онгоц байхгүй гэсэн шалтгааныг хэлээд сууж байгаа нь үнэхээр харамсалтай байна.
Ер нь иргэний агаарын тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа авиа компаниудтай холбоотой асуудал энэ мэтээр дуусахгүй юм. Өнгөрөгч долдугаар сард Мөрөн-УБ чиглэлд нислэг үйлдэж байсан "Изинис эйрвэйз"-ийн онгоцны дугуй салж, улмаар онгоц бүхэлдээ шатаж ч мэдэхээр нөхцөл байдал үүсээд байсан бол мөн сарын 8-ны өдөр Улаанбаатар-Говь-Алтай чиглэлд ниссэн “Аэро Монголиа” компанийн 82-50 дугаартай “Фокер-50” онгоцны цонх нислэгийн үед хагарч, онцгой байдал үүссэний улмаас онгоц ослын буулт хийсэн. Харин энэхүү мэдээллийг тус компани болон ИНЕГ-ын зүгээс нуун далдлаад байсан юм. Ер нь хувийн авиа компаниуд болоод ИНЕГ нь но-той асуудлууд дээр байр сууриа нэгтгэн амаа хамхисан байдалтай байх хандлага ч өнгөрсөн хугацаанд харагдаж ирснийг хэлэх нь зөв биз.
За ямартай ч ардаа улстөрийн хамгаалалттай явж ирсэн “Хүннү Эйр” компанийн тухайд онгоц байхгүй гэсэн шалтгаанаар цаашид хэчнээн ч нислэгийг саатааж, иргэдийг хохироохыг хэлж мэдэхгүй байна. Сануулахад, тус компанийн угшил нь “Бодь”, “Женко” групп бөгөөд 2011 онд хувьцааныхаа 30 хувийг “МАК”-д худалдсан байдаг.
Шүүхээс МИАТ-ийн луйврын хэргийг үйлдэгчдийн нэг Ч.Хоролсүрэнгийн "Монголиан эйрлайнс" компанид эзэмшдэг хувьцааг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байдаг. Гэхдээ Ч.Хоролсүрэнгийн тус компанид эзэмшдэг хувьцаа ҮХАА-н сайд Х.Баттулгын мэдэлд байдаг гэх мэдээлэл байдаг. Мөн Ч.Хоролсүрэн баригдахаасаа өмнө "Монголиан эйрлайнс” буюу Хүннү Эйр компанид эзэмшиж байсан хувьцаандаа хөдөлгөөн оруулсан, МАК-д шилжүүлсэн тухай мэдээлэл ч байсан. Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гишүүний аав Б.Нямтайшир “Монголиан Эйрлайнс” группийн удирдлагуудыг хүлээн авч уулзаж, гол эрх мэдэл өөрт нь шилжсэнийг дуулгасан талаар ч эх сурвалжийн мэдээлэл байгаа. Тэгэхээр дотоодын томоохон компаниудын өврийг дамжиж байгаа харагдах “Хүннү Эйр” компанийн хувьд үйл ажиллагаандаа анхаарч, иргэдийн эрх ашгийг бодохгүй бол горьгүй нь дээ.
Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 3 )
Hunnu air uilchilgee muutai, ongotsnii uilchlegch yalanguya emegteichuud huiten tsaraitai, ineemsgldeggui, huuhded hunjil avaya geheer duushchihsan geed ugduggui, yahaaraa ch arav hurhgui numruh yumtai bdgin bu med.uund nisgegch nar ni hamaagui shu, cadvarlag nisgegch nartain bna le
Hunnu air uilchilgee muutai, ongotsnii uilchlegch yalanguya emegteichuud huiten tsaraitai, ineemsgldeggui, huuhded hunjil avaya geheer duushchihsan geed ugduggui, yahaaraa ch arav hurhgui numruh yumtai bdgin bu med.uund nisgegch nar ni hamaagui shu, cadvarlag nisgegch nartain bna le
Õ¿íí¿ íüöàã õàãàöààíäàà èðýõã¿é 2-3 ºäºð õ¿ì¿¿ñèéã ÷èðýãä¿¿ëýýä çîãñîõã¿é çàðäëàà 50 õ¿ðòýë õóâèàð áóóðóóëàí áàéãóóëëàãûí ìåíåæìåíò íýðýýð çîð÷èã÷äîî ä¿¿ðãýõ àðãà õýðýãëýæ áàéãàà íü íýã òàëààñ õàðàõàä èðãýäýä íààøòàé õÿìä õàðàãäàæ áàéãàà áîëîâ÷ òóõàéí ºäºð ÿâàõààð ºíäºð ¿íýýð áè÷¿¿ëñýí èðãýäýý õîõèðîîæ áàéíà.. èéìä òóõàéí ºäºð íèñýæ ÷àäààã¿é / ¿íýõýýð àãààðûí ñààòàë áîëñîí áîë ººð /èðãýäèéí ¿íèéã ÿàæ çîõèöóóëàõ âý. Èæèë íºõöºëä èæèë òàðèôààð ¿éë÷ë¿¿ëìýýð áàéíà ø¿¿