Борлуулалт сайтай архийг хуурамчаар үйлдвэрлээд баригдав

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 20

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Өнөр хотхоны 45-р байранд түрээслэн амьдрагч 39 настай эрэгтэй М нар нь 750гр, 500граммын Экспорт, 750гр Ерөөл архи   хуурамчаар үйлдвэрлэж байжээ. Борлуулалт ихтэй Экс, Болор, Ерөөл, Улаанбаатар зэрэг архины хоосон шилнүүд байсныг  хураан  авчээ. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа бөгөөд албан бус эх сурвалжийн хэлснээр тэд жинхэнэ шошготой архины хоосон шилэнд хуурамч архиа юүлдэг байсан болзошгүй гэнэ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top