Мазаалайг есөн гайхамшгийн нэгээр тодрууллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 20
Говь-Алтай аймгийн есөн гайхамшгийг тодруулахаар аймгийн ИТХ-аас бүх сумын иргэдийн дунд онлайн санал асуулга явуулсан билээ. Санал асуулгаар тодруулсан есөн гайхамшгийн саналыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ оны дөрөвдүгээр сарын 9-ны өдрийн 26 тоот тогтоолоор хэлэлцэн баталжээ. Есөн гайхамшигт аймгийн түүх дурсгалт болон байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газрууд багтсанаас гадна амьтдаас нэн ховор Мазаалай баавгай орсон байна. Одоогоор есөн гайхамшгийн танилцуулга, ил захидал бүхий зураг, бэлэг дурсгалын зүйлсийг хийлгэж байгаа аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top