Шимпанзе, анааш болон бусад амьтны эр бэлгийн эсийг бэлэн хоол хийхэд түгээмэл хэрэглэдэг сублимаци буюу хөлдөөж хатаах аргаар Киотогийн их сургуулийн судлаачдын баг авч хадгалжээ. Судлаачид эр бэлгийн эсийг анхны байдалд нь оруулахын тулд эсийг хөлдөөснөөсөө хойш нэг сарын дараа дээр нь ус нэмсэн гэнэ. Энэ нь үр тогтоох чадвартай эсэхийг тогтоож байгаа нэг арга аж.
Амьтны эр бэлгийн эсийг шингэн азотын орчинд -200 орчим хэмд хадгалдаг. Харин хөлдөөж хатаасан эр бэлгийн эсийг хөргөгчинд хадгалах боломжтой гэнэ. Хөлдөөж хатаасан, таван жил хадгалсан эр бэлгийн эснээс тэд хэдийнээ хулгана бий болгожээ. Энэ нь эр бэлгийн эсийг олон жилийн дараа үр тогтоохоор хэрэглэж болно гэсэн үг юм.

Сэтгэгдэл ( 1 )
boldog sh dee. career hoodog humuus europe-t bdag neg huviin institute-d er emgui esee hadgaluuldag hojim huuhedtei bolmoor sanagdval ter eseeree huuhed hiideg.