Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 23

Яг одоо Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн  Хангарьд ордны 14 давхарт хуралдаж байна. Зөвлөгөөнөөр нийслэлийн өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар НЦГ, НОБГ, НМХГ, НЗЦГ, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газраас мэдээлэл өгнө.
 
Түүнчлэн удахгүй болох  Олон улсын ахмадын өдрийг угтан зохион байгуулж байгаа ажил, мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлд мал аж ахуй хөгжүүлэх бүс нутаг дэх мал, гэрийн тэжээвэр амьтдын намрын ээлжит вакцинжуулалт хэрхэн явагдаж байгаа зэрэг асуудлаар холбогдох албаныхан танилцуулга хийх юм байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top