Ажилласан жилийг нөхөн тооцох хугацаа дуусахад цөөн хоног үлдлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 23

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хэрэгжилт  өнгөрсөн сарын 1-нд дуусах ёстой байсан. Гэвч Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хугацааг нь сунгасан. Тодруулбал, долдугаар сарын 30 гэхэд 260 мянган хүн л ажилласан жилээ нөхөн тооцуулахаар бүртгүүлсэн байжээ. Иймээс хугацааг хоёр сараар сунгах болсон. Албаны хүмүүсийн хэлж байгаагаар хуулийн хэрэгжих хугацааг дахин сунгахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Түүнчлэн энэ оны наймдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл хүсэлтээ гаргасан иргэдийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон хугацааг 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс тооцож, Нийгмийн даатгалын сангаас шинээр тэтгэврийн эрх үүсч байгаа болон тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийн нэмэгдлийг тооцуулахаар болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top