Төрийн өмчит компаниудын 70 орчим хувь нь алдагдалтай ажиллаж байгаа гэсэн албан бус тооцоо байгаатай зэрэгцэн зайлшгүй ярих ёстой асуудал бол төр өөрийн мэдлийн компаниудаа ухаалгаар залж чадах уу, тэгэхийн тулд хаанаас эхэлж анхаарах ёстой вэ гэдэг асуудал юм. Ингээд ярихаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниуд, тэдгээрийн үйл ажиллагаа, үр дүн, засаглалын асуудал дээр анхаарах ёстой. Манай Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа жилээс жилд алдагдалтай гарч байгаа нь хаа хаанаа нь дутуу анхаарч байгааг илэрхийлж байгаа юм. Түүнчлэн Төрийн өмчит компаниудын луйвартай холбоотой мэдээллүүд ч ар араасаа гарч байна. Манай сайт Төрийн өмчит компаниудын луйвар цувралыг өнөөдрөөс эхлэн хүргэнэ. Тэрчлэн МИАТ-ийн луйвар гэхчлэн томоохон хэргүүдийн сүрэнд дарагдаж бас ивээгдэж өнгөрч болзошгүй байгаа луйвруудын талаар ч тухайлан өгүүлэх юм. Ингээд цувралыг хувийн хэвшил давамгайлсан нийтийн тээврийн салбар дахь төрийн өмчит статустай гуравхан компанийн нэг болох “Цахилгаан Тээвэр” компанитай холбоотой хуудуутай асуудлаар эхэлж байна.
Тус компанийн үйл ажиллагаанд хууль, журам зөрчсөн олон асуудал байгааг Нийслэлийн Аудитын Газраас хийсэн шалгалтын дүнгээс харж болохоор байгаа юм. Гэтэл компанийн эрх бүхий ажилтнууд тэр талаар юу ч мэдэхгүй гэсэн тайлбарыг хийгээд байцгааж байна. Нийслэлийн Аудитын Газраас “Цахилгаан тээвэр” компанийн 2011, 2012 оны зарим үйл ажиллагааны үр дүнд шалгалт хийхэд тус компанийн удирдлага Д.Жаргалсайхан нарын нөхдүүд нь төрийн өмчийн компанийг хувийн эрх ашигтаа нийцүүлэн ажиллаж ирснийг нь илтгэх баримтууд илэрсэн байна.
Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27.112,, НИТХ-ийн 2009 оны 93 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн өмчийг түрээслүүлэх журмын 3.813, ННТГ-тай байгуулсан “Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгүүлэх тухай гэрээ” /2009 оны 5 дугаар сараас 2012 оны 8 дугаар сар хүртэл/-ний 2.2.1114 дэх заалтуудыг тус тус зөрчин Т-4 буюу “Ботаник-Вокзал” чиглэлийг “Цахилгаан тээвэр” компани, “Аз сервис” ХХК- ийн хооронд троллейбус ашиглалтаар хамтран ажиллах гэрээ”, М:26 буюу "Их наран-5 шар-МУИС" чиглэлийг/2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр/“Цахилгаан тээвэр” компани, “Эрдү” ХХК-ийн хооронд шугамын үйлчилгээнд автобус /JEA-800N/ хамтран ашиглах гэрээ”, М:26 буюу "Их наран-5 шар-МУИС" чиглэлийг/2011 оны 11 дугаар сарын 17-ны өдөр/“Цахилгаан тээвэр” компани, “Агь трейд” ХХК-ийн хооронд шугамын үйлчилгээнд автобус хамтран ашиглах гэрээ”-г байгуулж, шугамын үйлчилгээг бусдад шилжүүлсэн нь тогтоогджээ. Иргэний хуулийн 56 дугаар зүйл 15- ийн дагуу хүчин төгөлдөр бус байх дээрх гэрээнүүдийг тодруулж үзэхэд тус компанийн захирал Д.Жаргалсайхан нь эрхээ хэтрүүлж дэд захирал Я.Лхагвасүрэнгийн үүсгэн байгуулсан “Аз сервис” ХХК-д Т-4 чиглэлийг,өөрийн төрсөн охин Ж.Содбилэгийн үүсгэн байгуулсан "Эрдү" ХХК-д М:26 чиглэлийг гэрээ байгуулан давуу байдал олгосон нь 1999 онд батлагдсан Компанийн тухайхуулийн 81.216, 2011 онд батлагдсан Компанийн тухай хуулийн 84.4.6 НӨХГ-тай байгуулсан конрактыг заалтыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон байна.
“Цахилгаан тээвэр" компани нь 2011, 2012 онд ННТГ-тай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэх нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлдээ “Аз сервис”, “Эрдү”, “Агь трейд” ХХК-иудын автобус, троллейбусыг явуулснаас 1086.1 сая төгрөгийн, шугам цагийн даалгаврыг биелүүлээгүйгээс 1617.9 сая төгрөгийн, нийт 2704.0 сая төгрөгийн орлого олох боломжоо алдсан байгаа юм. Түүнчлэн Д.Жаргалсайхан захирал нь өөрийн талын хүмүүстээ ийм маягаар эрх мэдлээ ашиглан боломж олгосны сацуу, троллейбус угсрах эрх олгож, улмаар төрийн өмчийн байрыг түрээслүүлсний орлого болох 1.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулаагүй нь ч тогтоогджээ.
Мөн “Цахилгаан тээвэр” компани нь төрийн өмчит олон жилийн настай компани хэрнээ байгууллагын стратеги төлөвлөгөө, үйл ажиллагааны эрхэм зорилгоо тодорхойлсон албан ёсны баримт бичгүүд ч байхгүй байж таарчээ. За бичиг сачиг яахав, гол нь ажил нь ямар байв гээд үзэхээр ихээхэн зөрчил байна.
Тус компани 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр БОЯ-ны Цэвэр агаар сантай “Нийтийн тээврийн хэрэгсэл 9 ширхэг дуобус угсрах” 1500.0 сая төсөвт өртөг бүхий гэрээг байгуулан ажиллаж 2012 онд 7 дугаар сард хүлээлгэн өгөх байсан ч өгөөгүйгээс “Цэвэр агаар сан”- аас гэрээний хугацаа хэтрүүлсэн алдангид 32.9 сая төгрөгийг тооцон гэрээний үнээс суутган авсан байгаа юм. Мөн ЗТБХБЯ-тай “Цахилгаан тээврийн хэрэгсэл 12 ширхэг дуобус угсрах ажил гүйцэтгэх” 1937.6 сая төсөвт өртөг бүхий гэрээг 2011 оны 5 дугаар сарын 18 –ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дуусгахаар байгуулсан боловч хүлээлгэн өгөөгүй байгаагаас гэрээний ерөнхий нөхцлийн 46.1 5 тусгай нөхцлийн 46.0 дахь заалтын дагуу 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 87.1 сая төгрөгийг гэрээний хугацаа хэтрүүлсэн алданги төлөх нөхцөл байдал үүссэн, 2011 онд “Байгууллагын цех тасгуудын урсгал засварыг хийж сэргээн засварлахад 8.2 сая төгрөг төлөвлөсөн, гүйцэтгэлээр зориулалтыг нь дулааны төв шугамын гэмтэл, дулаацуулгын венткамерийн хөдөлгүүрийн засвар үйлчилгээ хийх, шинээр хөдөлгүүр тавих, цэвэрлэх будах, монтажийг галын аюулгүй байдлын түвшинд хүргэж засварлах, дулаацуулгын венткамерийн калориферүүдийг тоноглож монтажлах, ялтсан бойлер тоноглох зэрэг болгон өөрчилж 33.9 сая төгрөг зарцуулж төлөвлөснөөс 25.7 сая төгрөгөөр хэтрүүлжээ.
Мөн бусад байгууллагатай хамтран хийж хэрэгжүүлсэн “24 автобусны дулаан гаражийн зориулалттай ашиглаж байсан байрыг машин үйлдвэрлэлийн цувраа дамжлагын системд олон тоогоор “Тээврийн хэрэгсэл угсрах ажлын байрны өргөтгөл болгон өөрчлөх их засварын ажил”-ыг хийх зорилт болгон дэвшүүлсэн, Ачааны дунд болон бага оврын цахилгаан машин угсарч үйлдвэрлэх туршилтынажлыг зохион байгуулахаар 20. 0 сая төгрөгөөр төлөвлөсөн ч өөрийн хөрөнгийн асуудлыг шийдэж чадаагүйгээс биелэгдээгүй байх жишээтэй. Хэдийгээр ажлын гүйцэтгэлээс харахад төлөвлөсөн зорилгоо ханган биелүүлсэн хэмээн дүгнэсэн байгаа хэдий ч бодит нөхцөл байдал дээр биелэгдээгүй явдал гардаг нь Аудитын шалгалтаар тогтоогджээ.
Энэ нь тус байгууллага зорилгодоо нийцсэн төлөвлөлтийг хийдэггүй, төлөвлөлт хийхдээ үндэслэл бүхий тооцоо судалгаагүйгээр, хэрхэн яаж ямар үр дүнд хүрэх үйл ажиллагааны болон санхүүгийн төлөвлөлтийг уялдуулж хийдэггүй, өөрийн үйл ажиллагаанд холбоогүй ажлыг зорилт болгон дэвшүүлдэг гэдгийг нь харуулжээ. Өөрөөр хэлбэл төлөвлөлтийг хийхдээ санхүүгийн үйл ажиллагааг зөв тооцоололгүйгээр урьд оны гүйцэтгэлтэй харьцуулан, үнийн өсөлт, ханшийн хэлбэлзлийг харгалзалгүйгээр хийдэг нь санхүүгийн албаны үйл ажиллагаа, тамгын алба, инженер техникийн албаны үйл ажиллагаа уялдаа муутай явж ирсэн гэж үзэж болохоор байна гэсэн Аудитын дүгнэлт гарчээ.
Түүнчлэн Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг багасгахад бодитой хувь нэмэр оруулах зорилго биелэгдэх бодит нөхцөл байдал 50 гаруй хувьтай байна. Тус байгууллага 2009 оноос хойш нийтийн тээврийн үйлчилгээнд том оврын автобусаар үйлчилж эхэлсэн нь дээрх зорилгыг биелүүлэхэд саад болж байгаа аж. Энэ талаар тус байгууллагын захирал Д.Жаргалсайхан, дэд захирал асан н.Лхагвасүрэн нар тайлбарлахдаа: “ Нийтийн тээвэр зайлшгүй нийгмийн захиалгат үйлчилгээ, манай байгууллага 1987 онд анх байгуулагдахдаа 150 троллейбустай байсан ч цаг хугацааны явцад элэгдэж хуучирч актлагдсанаас Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд орж ирсэн 400 автобуснаас ННТГ-т 2009 онд хүсэлт гарган 50 автобус аар парк шинэчлэлт хийсэн гэсэн байна. Энэ нь агаар орчныг бохирдуулах сөрөг нөлөөгүй, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан нийтийн цахилгаан тээврийн хэрэгслээр иргэдэд үйлчлэх зорилгоосоо ухарч, агаарын бохирдлыг бий болгох нөхцлийг бүрдүүлсэн. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийнтухай хуулийн 287-д заасны дагуу байгууллагын үйл ажиллагааны дунд хугацааны болон хэтийн төлөвлөлтийг хийгээгүй шуурхай төлөвлөлтүүдийг хийж ирснээс байгууллагын үйл ажиллагааг системтэй удирдан зохион байгуулах, байгууллагын үндсэн чиг үүргийн хэрэгжилт, эрхэм зорилго руу бүрэн чиглэж байгаа эсэх ийг хянах тогтолцоо байхгүй болсон. Удирдлага нь хариуцлагагүй ажилласан байна гэх дүгнэлтийг хийхэд хүргэжээ.
Мөн тус компани “Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-гээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн байна уу? гэдгийг НАУ-гаас нягтлан үзэхэд дараах зөрчлүүд илэрчээ.
Нийслэлийн Нийтийн Тээврийн Газраас Нийслэлийн аудитын газарт ирүүлсэн мэдээ, “Цахилгаан тээвэр” компани, ННТГ-ын гэрээ дүгнэсэн протоколуудыг тулгаж үзэхэд протоколоор дүгнэгдсэн цаг ННТГ-аас ирүүлсэн гүйцэтгэлтэй зөрүүтэй гарчээ. Тухайлбал: /2012оны 2 дугаар сард -дүгнэсэн протокол цаг 20088.3 байхад гүйцэтгэл 25943.1 цаг, зөрүү 5854.8 цаг, 2012 оны 8 дугаар сард-дүгнэсэн протокол цаг 22701.6 байхад гүйцэтгэл 20511цаг, зөрүү 2190.6 цаг/ байсан байна. Эндээс харахад ажил үйлчилгээг дүгнэсэн протокол, ажлын гүйцэтгэл хоёрыг зөрүүтэй гаргаж, дүгнэж ирсэн нь нэг талаас тус компани засаж залруулах талаар хариуцлагагүй хандсан, нөгөө талаас Нийслэлийн нийтийн тээврийн газар гэрээний үүргийн биелэлтийг дүгнэхэд хайнга ханддагийг харуулж байна.
Мөн “Цахилгаан тээвэр” компани нь нийтийн тээврийн үйлчилгээний шугам цагийн тасалдлыг бууруулах, зорчигчийн тоог нэмэгдүүлэх, саатлыг багасгах, зэрэг асуудлыг байгууллагын үндсэн зорилтын түвшинд тавьдаггүй, ННТГ-тай байгуулсан “Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний хүрээнд л зохицуулж ирсэн байна.
Түүнчлэн НАГ-аас гарсан дүгнэлтээс үзэхэд “Цахилгаан тээвэр” компанийн үйл ажиллагаанд ихээхэн асуудал байна. Төрийн өмчит нэрээр түрий барьдаг энэ компанийн үйл ажиллагаанд хаа хаанаа анхаарах цаг болжээ. НАГ-аас шалгалт хийсэн гүйцэтгэлийн тайлангаас харахад тус компани нь “Шинээр монбус, дуобус угсарч үйлдвэрлэхээс илүүтэй, өөрийн үндсэн чиг үүрэг болох нийтийн цахилгаан тээврийн хэрэгслийн кабель шугам, дэд станц,контактийн сүлжээний өргөтгөл шинэчлэлтийн асуудалд түлхүү анхаарах шаардлагатай байна” гэсэн байна.
Учир нь тус компани троллейбусны цахилгаан хангамж, контактийн сүлжээ, барилга байгууламжуудыг анх хүлээн авсанаас хойшхи хугацаанд нэг ч удаа өргөтгөл шинэчлэл их засвар хийгээгүй байх юм. Цахилгаан хуваарилан дамжуулах нийт 13 дэд станцаас 8 станц хэвийн ажиллагаатай ажиллаж, 1 дэд станцыг ашиглах боломжтой, 4 дэд станц ашиглагдах боломжгүй байгаа нь тодорхой болсон байна.
Дэд станцууд нь техникийн талаас ашиглах боломжтой гэх боловч кабель шугамууд нь шинээр тавьсан зам, барилга доор орсон, нөхөн сэргээх боломжгүй, эвдэж гэмтэж цаашид ашиглах боломжгүй болсон нь хөрөнгийн хадгалалтхамгаалалтыг нийслэлийн бодлого төлөвлөлттэй уялдуулан хийгээгүй, урьдчилан сэргийлэх хамгаалах арга хэмжээ аваагүйгээс шалтгаалсан гэж үзэхэд хүргэжээ. Ингэснээр нийт 162.9 сая төгрөгийн бүртгэлийн үнэ, 76.6 сая төгрөгийн үлдэгдэл өртөг бүхий хөрөнгө ашиглалтгүй болж, цаашид цахилгаан тээврийн хэрэгслийн тоо, чиглэлийг нэмэгдүүлэхэд дэд станцын хүчин чадал хүрэхгүй нь тодорхой байгаа аж.
Энд өгүүлсэн баримт бүхий асуудлууд бол Цахилгаан Тээвэр компанитай холбоотой хуудуутай асуудлуудын нэгээхэн хэсэг нь. Хууль, журам зөрчсөн олон асуудал байгааг нь тодотгох нь зөв биз. Төрийн өмчит энэ компанийн ийм хариуцлагагүй үйл ажиллагааны бурууг удирдлага Д.Жаргалсайханаас нь асуух нь зөв биз ээ. Өөрийн төрсөн охиныхоо компанид найр тавьж төрд алдагдал хүлээлгэдэг ийм удирдлага Монголын төрд олон биш байгаасай.
Төрийн өмчит компаниудын луйвар цувралаар танд хүрнэ.
Б.Итгэлт
Сэтгэгдэл ( 10 )
kkk sainuhaad uz naadhaa ih ym garah wii dee
ямар тэнэг юм бичдэг сэтгүүлч вэ. улс 50-н хуучин автобус оруулж ирээдав гэж шахаад өгсөн байлгүйдээ.энэд компаний зорилгоосоо ухарсан ч гэх шиг,бүүр дэлсдүүлж бичихгээд яадчих юмаа.нүдэнд харагдахаар бодиттой юм хийж байгаа хүнийг та нар битий ингэж хамаагүй бичиж бай.захиалгат нийтлэл бичихээ боль.сэтгүүлчий
Yum hiij bgaa huniig yah gej ingej yanz buriin zuil zahialgaar bichuulj ner hunded ni halddag bnaa.
Naad nuhur chin turiin kompaniig turliin kompani bolgoson.Tursun duugiinhee nuhriig nileen deeguur alband tavisan bas ohindoo yamar ch tendergui ajil ugdug hazgai heltei hovd nuhur bgaa yum.
Ene nileen zahialgatai bichleg bna, bur neeh ach holbogdolgui zuilsiig hurtel aygui tuviilguud gargaad irchihsen, companii zorilgo morilgo ch geh shig, setguulch ta uuruu yamar zorilt zorilgotoi baina aa, esvel zahialagch chini.
захиалгаар бичээд байгаа юм шиг л санагдах юм даа энэ бичсэн байдал нэг л бишээ. арга ядсан хүн шиг л
ene tanidag hun bna sh dee.
”Төрийн өмчит компаниудын луйвар цуврал: ” цуврал дараа дараагийн нийтлэлд ямар ямар аж ахуйн нэгуудийг бичих вэ. Эрдэнэтийн тухай яг бичнэ гэж л битгий худлаа амлаарайчадахгу й энэ бол жинхэнэ бодит харин ...
iim khumuus*****bga bol ulsh yaj khugjuud yavakh yum be sayakhan naad khun chini uuriiguu umuuruuleed khevleliin bga khural khiigeed baisan bizde ikhel no toi khun bna da tsaraig ni kharaad tegej bodol turuluu kkk
yasan ch olon jil bolj bnaa ene nohor. uhval ih yum garna daa ene yu ch bish