“Нарантуул” худалдааны төвийн хүнсний зах шатаж, олон түрээслэгч ажлын байргүй болсон Тэгвэл тус худалдааны төвийн удирдлагууд хохирлоо нөхөхөөр түрээснийхээ үнийг нэмэхээр болсон хэмээн эх сурвалж мэдээллээ. Өөрөөр хэлбэл, сарын түрээсээ 26 мянган төгрөгөөр нэмсэн байна. Энэ нь түрээслэгчдийн хувьд хүндхэн зүйл болох нь мэдээж хэрэгч асуудлыг шийдвэрлэхээр Түрээслэгчдийн холбооныхон тус худалдааны төвийн удирдлагуудад хандахаар болсон гэнэ. Ямар ч байсан түрээсийнхээ үнийг нэмэх болсон шалтгаан нь цахилгааны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан тайлбарлаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )
Одоо нөгөө Магнай очиж тэнэгтэнэ биз. Зурагтаар гарах бүх л боломжийг ашиглана биз...