“Хүчит шонхор”-оос “Нарантуул-2” зах хүртэлх замыг хаана

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 23

Нийслэлийн Авто замын газрын захиалгаар 39 дүгээр сургуулийн уулзвараас Хүчит шонхор зах хүртэлх 700 метр авто замын хөдөлгөөнийг хязгаарлан завсарлаж буй. Тэгвэл өнөөдөр орой 23:00 цагаас эхлэн энэхүү 700 метр замыг нээж, “Хүчит шонхор” захаас “Нарантуул-2” хүртэлх далан дагасан зам хүртэлх 400 метр замыг 10 хоногийн турш хааж хучилтын ажил хийх юм.

Түүнчлэн, Зүүн 4 замын уулзварын зүүн талын хойд урсгалд 100 метр замын хөдөлгөөнийг өнөө орой 22:00 цагт хааж, хучилтын ажлыг гүйцэтгэснээр энэ сарын 25-ны 22:00 цагт нээхээр төлөвлөжээ.  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top