Хан-Уул дүүргийн 3-р хорооны зам дээр иргэн О-г зогсож байхад нь үл таних соната автомашинтай хүн над руу хийн буу гаргаж айлган сүрдүүлээд зугтаалаа гэсэн мэдээлэл цагдаагийн албанд иржээ. Мэдээллийн дагуу цагдаагийн албан хаагчид шуурхай эрэн сурвалжлахад “Илд бамбай” харуул хамгаалалтын албанд ажилтай 51 настай эрэгтэй Б гэдэг нь тогтоогдсон байна. Тэрбээр ХБНГУ-д үйлдвэрлэсэн “WALTHER” хийн буу гаргаж танхайрсныг тус дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )