НӨХГ-ын ажилтнууд Д.Жаргалсайханы хуудууг нуусан юм биш үү, АТГ-аа!

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 24

Төрийн өмчит компаниудын хөрөнгө мөнгийг, нэр сүрийг хувь эрх ашгийнхаа төлөө зольж ирсэн нөхдүүдийн тоо цөөн хэдээр тогтохгүй нь. Түүнчлэн Төрийн өмчит компаниудын луйвар цуврал нь Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийг жижиг том гэж эрэмбэлэлгүйгээр хууль, журам зөрчсөн хуудуутай асуудал байгаа л бол тухайлан өгүүлж байхаар шийдсэн юм. Цувралын өчигдрийн дугаарт Цахилгаан тээвэр компанитай холбоотой мэдээллийг хүргэсэн билээ. Захирал нь эрх мэдэл, давуу талаа ашиглан охиныхоо болон экс дэд захирлынхаа компаниудад дур зоргоороо  троллейбусны чиглэлүүд өгч, улсын компанийн алдагдлыг нэмэгдүүлээд зогсохгүй мөн л эрх мэдлээ ашиглан троллейбус угсрах эрхийг төрийн өмчит байшин саванд байрлах эрхтэй олгосон мөртлөө, улсын төсөвт түрээсийн орлогоос орох ёстой байсан 1.4 тэрбум төгрөгийг өөр тийш нь хийсгэчихсэн гэхчлэн зөндөө асуудал байгаа. Гэсэн ч өнгөрсөн хугацаанд хууль журмыг үл тоон хэвлэлийнхнийг худалчаар нь дуудаж ирсэн билээ. Тэрчлэн бид баримт түшин асуудлыг өгүүлж байгаа гэдгийг холбогдох хууль хяналтын байгууллага, тэрдундаа Авлигатай тэмцэх газарт хандан хэлэхэд гэмгүй болов уу.

“Цахилгаан тээвэр” компанитай холбоотой анхаарал татсан асуудлыг Нийслэлийн Аудитын Газраас хийсэн шалгалтын дүнд үндэслэн өгүүлж байгаа гэдгээ тодотгоё. Тус газраас тухайн компанийн 2011, 2012 оны зарим үйл ажиллагааны үр дүнд шалгалт хийгээд олон зөрчлийг илрүүлсэн байгаа. Түүнчлэн мөн онуудад хүлээсэн алдагдлын хэмжээг нь ч бага байх боломжтой байсан гэж үзжээ. Тодруулбал, 2011 онд нийт 1220.0 сая төгрөгийн алдагдалтай ажиллах зорилтот түвшинг 872.3 сая төгрөг болгож, алдагдлын түвшинг 347.7 сая төгрөгөөр бууруулсан гэж тайлагнажээ. Гэтэл НАГ-ын тооцоогоор зардлыг 1203.9 сая төгрөгөөр хэмнэж, 331.6 сая төгрөгийн ашигтай ажиллах боломжтой байсан гэж үзжээ.

2012 онд нийт 986.5 сая төгрөгийн алдагдалтай ажиллах зорилтот түвшин  батлагдсныг 1080.3 сая төгрөг болгож алдагдлын түвшинг 93.9 сая төгрөгөөр нэмэгдүүлжээ. Гэтэл Нийслэлийн Аудитын Газрын  тооцоогоор 2012 онд орлогыг 793.0 сая төгрөгөөр нэмэгдүүлж, зардлыг 607.0 сая төгрөгөөр хэмнэж, алдагдлын хэмжээг 1400.0 сая төгрөгөөр бууруулан, 320.0 сая төгрөгийн ашигтай ажиллах боломжтой байсан гэж үзсэн байгаа юм.

Мөн Нийслэлийн Аудитын Газраас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд хандан гаргасан зөвлөмждөө:

- “Цахилгаан тээвэр”компанийн статус, чиг үүргийг шинэчлэн тодорхойлж, дүрмийн төсөлд саналаа тусган НИТХТ-д өргөн барьж батлуулах.

-Үр дүнгийн гэрээний биелэлтийг бүтээгдэхүүн тус бүрээр өртөг, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг нэг бүрчлэн бодитой тооцон дүгнэж хэвших.

-Цахилгаан тээврийн хэрэгслийн угсралт үйлдвэрлэл, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааг тусгаарлах асуудлыг холбогдох газруудтай хамтран шийдвэрлэх гэхчлэн асуудлыг хөндсөн бол Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатард хандан гаргасан зөвлөмждөө: Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захиралтай байгуулах контрактаар хүлээсэн үүргийн хэрэгжилт, зорилтот түвшний биелэлтийг үнэн зөв тооцож, хуульд заасан хугацаанд дүгнэж хэвших.

-“Цахилгаан тээвэр” компанийн захирал нь байгууллагын үйл ажиллагааны хэтийн болон дунд хугацааны төлөвлөлтийг албан ѐсоор боловсруулаагүй, байгууллагын үйл ажиллагааны явцын мэдээллээр өмчийн эзэн НИТХ, өмчийн төлөөллийн байгууллага болох НӨХГ-ыг хангах үүргээ бүрэн биелүүлээгүй ажлын уялдаагүй ажилласан, нийслэлийн өмчийг зүй зохистой эзэмших, ашиглах үүргээ хангалттай биелүүлээгүй, контрактаар хориглосон зүйлүүдийг зөрчсөн, үйлдвэрийн газрын эдийн засаг, санхүүгийн чадавхийг дээшлүүлж чадаагүй зэрэг зөрчил гаргасан асуудлыг авч үзэж хариуцлага тооцох.

-“Цахилгаан тээвэр” компанийн захиралтай байгуулсан контракт, зорилтот түвшний хэрэгжилтийг дүгнэхэд хариуцлагагүй хандсан НӨХГ-ын холбогдох ажилтнуудад хариуцлага тооцох гэх мэт асуудлыг тусгажээ. Тэгэхээр тус компанийн захирал Д.Жаргалсайханы үйл ажиллагааны алдаа дутагдлыг хаацайлах тал дээр НӨХГ-ын нөхдүүд ч идэвхитэй оролцоотой байсан байх магадлал эндээс харагдаж байна.

Тэгэхээр энэ компанийн удирдлагын үйл ажиллагаа болоод компанийн үйл ажиллагааны доголдлыг зааглаж ойлгохын аргагүй гэдгийг баримтуудаас харж болно. Тус компани 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр БОЯ-ны Цэвэр агаар сантай “Нийтийн тээврийн  хэрэгсэл  9 ширхэг  дуобус  угсрах” 1500.0 сая төсөвт өртөг бүхий гэрээг  байгуулан ажиллаж 2012 онд 7 дугаар сард хүлээлгэн өгөх байсан ч өгөөгүйгээс “Цэвэр агаар сан”- аас гэрээний хугацаа хэтрүүлсэн алдангид 32.9 сая төгрөгийг тооцон гэрээний үнээс суутган авсан байгаа юм. Мөн ЗТБХБЯ-тай “Цахилгаан тээврийн хэрэгсэл 12 ширхэг дуобус угсрах ажил гүйцэтгэх” 1937.6 сая төсөвт өртөг бүхий гэрээг 2011 оны 5 дугаар сарын 18 –ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дуусгахаар байгуулсан боловч хүлээлгэн өгөөгүй байгаагаас гэрээний ерөнхий нөхцлийн 46.1 5 тусгай нөхцлийн 46.0  дахь заалтын дагуу 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 87.1 сая төгрөгийг гэрээний хугацаа хэтрүүлсэн алданги төлөх нөхцөл байдал үүссэн, 2011 онд “Байгууллагын цех тасгуудын урсгал засварыг хийж сэргээн засварлахад 8.2 сая төгрөг төлөвлөсөн, гүйцэтгэлээр зориулалтыг нь дулааны төв шугамын гэмтэл, дулаацуулгын венткамерийн хөдөлгүүрийн засвар үйлчилгээ хийх, шинээр хөдөлгүүр тавих, цэвэрлэх будах, монтажийг галын аюулгүй байдлын түвшинд хүргэж засварлах, дулаацуулгын венткамерийн калориферүүдийг тоноглож монтажлах, ялтсан бойлер тоноглох зэрэг болгон өөрчилж 33.9 сая төгрөг зарцуулж төлөвлөснөөс 25.7 сая төгрөгөөр хэтрүүлсэн байгаа юм. Мөн бусад байгууллагатай хамтран хийж хэрэгжүүлсэн “24 автобусны дулаан гаражийн зориулалттай ашиглаж байсан байрыг машин  үйлдвэрлэлийн цувраа дамжлагын системд олон тоогоор “Тээврийн хэрэгсэл угсрах ажлын байрны өргөтгөл болгон өөрчлөх их засварын ажил”-ыг хийх зорилт болгон дэвшүүлсэн, Ачааны дунд болон бага оврын цахилгаан машин угсарч үйлдвэрлэх туршилтынажлыг зохион байгуулахаар 20. 0 сая төгрөгөөр  төлөвлөсөн  ч  өөрийн хөрөнгийн асуудлыг шийдэж чадаагүйгээс биелэгдээгүй байх жишээтэй. Хэдийгээр ажлын гүйцэтгэлээс харахад төлөвлөсөн зорилгоо ханган биелүүлсэн хэмээн дүгнэсэн байгаа хэдий ч бодит нөхцөл байдал дээр биелэгдээгүй явдал гардаг нь Аудитын шалгалтаар тогтоогдсон байна.

Эндээс тус байгууллага зорилгодоо нийцсэн төлөвлөлтийг хийдэггүй, төлөвлөлт хийхдээ үндэслэл бүхий тооцоо судалгаагүйгээр, хэрхэн яаж ямар үр дүнд хүрэх үйл ажиллагааны болон санхүүгийн төлөвлөлтийг уялдуулж хийдэггүй, өөрийн үйл ажиллагаанд холбоогүй ажлыг зорилт болгон дэвшүүлдэг гэдгийг нь харуулжээ.  Өөрөөр хэлбэл төлөвлөлтийг хийхдээ санхүүгийн үйл ажиллагааг зөв тооцоололгүйгээр урьд оны гүйцэтгэлтэй харьцуулан, үнийн өсөлт, ханшийн хэлбэлзлийг харгалзалгүйгээр хийдэг нь санхүүгийн албаны үйл ажиллагаа, тамгын алба, инженер техникийн албаны үйл ажиллагаа уялдаа муутай явж ирсэн гэж үзэж болохоор байна гэсэн Аудитын дүгнэлт гарчээ. Мөн Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг багасгахад бодитой хувь нэмэр оруулах зорилго биелэгдэх бодит нөхцөл байдал 50 гаруй хувьтай байна. Тус байгууллага 2009 оноос хойш нийтийн тээврийн үйлчилгээнд том оврын автобусаар үйлчилж эхэлсэн нь дээрх зорилгыг биелүүлэхэд саад болж байгаа аж. Энэ талаар тус байгууллагын захирал Д.Жаргалсайхан, дэд захирал асан н.Лхагвасүрэн нар тайлбарлахдаа: “ Нийтийн тээвэр зайлшгүй нийгмийн захиалгат үйлчилгээ, манай байгууллага 1987 онд анх байгуулагдахдаа 150 троллейбустай байсан ч цаг хугацааны явцад элэгдэж хуучирч актлагдсанаас Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд орж ирсэн 400 автобуснаас ННТГ-т  2009 онд хүсэлт гарган 50 автобус аар парк шинэчлэлт хийсэн гэсэн байна. Энэ нь агаар орчныг бохирдуулах сөрөг  нөлөөгүй, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан нийтийн цахилгаан тээврийн  хэрэгслээр иргэдэд үйлчлэх зорилгоосоо ухарч, агаарын бохирдлыг бий болгох  нөхцлийг бүрдүүлсэн. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийнтухай хуулийн 287-д заасны  дагуу байгууллагын үйл ажиллагааны дунд хугацааны болон хэтийн төлөвлөлтийг  хийгээгүй шуурхай төлөвлөлтүүдийг хийж ирснээс байгууллагын үйл ажиллагааг  системтэй удирдан зохион байгуулах, байгууллагын үндсэн чиг үүргийн хэрэгжилт, эрхэм зорилго руу бүрэн чиглэж байгаа эсэх ийг хянах тогтолцоо  байхгүй болсон байна.

Мөн өмнө нь өгүүлснийг нэмж тодотгоход Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27.112,,   НИТХ-ийн  2009 оны 93  дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн өмчийг түрээслүүлэх журмын 3.813, ННТГ-тай байгуулсан  “Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгүүлэх  тухай гэрээ” /2009 оны 5 дугаар сараас 2012 оны 8 дугаар сар хүртэл/-ний 2.2.1114 дэх заалтуудыг тус тус зөрчин Т-4 буюу “Ботаник-Вокзал” чиглэлийг “Цахилгаан тээвэр” компани, “Аз сервис” ХХК- ийн хооронд троллейбус ашиглалтаар хамтран ажиллах гэрээ”, М:26 буюу "Их наран-5 шар-МУИС" чиглэлийг/2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр/“Цахилгаан тээвэр” компани, “Эрдү” ХХК-ийн хооронд шугамын үйлчилгээнд автобус /JEA-800N/ хамтран ашиглах гэрээ”, М:26 буюу "Их наран-5 шар-МУИС" чиглэлийг/2011 оны 11 дугаар сарын 17-ны өдөр/“Цахилгаан тээвэр” компани, “Агь трейд” ХХК-ийн хооронд шугамын үйлчилгээнд автобус хамтран ашиглах гэрээ”-г байгуулж, шугамын үйлчилгээг бусдад шилжүүлсэн нь тогтоогджээ. Иргэний хуулийн 56 дугаар зүйл 15- ийн дагуу хүчин төгөлдөр бус байх дээрх гэрээнүүдийг тодруулж үзэхэд тус компанийн захирал Д.Жаргалсайхан нь эрхээ хэтрүүлж дэд захирал Я.Лхагвасүрэнгийн үүсгэн байгуулсан “Аз сервис” ХХК-д Т-4 чиглэлийг,өөрийн төрсөн охин Ж.Содбилэгийн үүсгэн байгуулсан "Эрдү" ХХК-д М:26 чиглэлийг гэрээ байгуулан давуу байдал олгосон нь 1999 онд батлагдсан Компанийн тухайхуулийн 81.216, 2011 онд батлагдсан Компанийн тухай хуулийн 84.4.6 НӨХГ-тай байгуулсан конрактыг заалтыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон байна.

“Цахилгаан тээвэр" компани нь 2011, 2012 онд ННТГ-тай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэх нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлдээ “Аз сервис”, “Эрдү”, “Агь трейд” ХХК-иудын автобус, троллейбусыг явуулснаас 1086.1 сая төгрөгийн, шугам цагийн даалгаврыг биелүүлээгүйгээс 1617.9 сая төгрөгийн, нийт 2704.0 сая төгрөгийн орлого олох боломжоо алдсан байгаа юм. Түүнчлэн Д.Жаргалсайхан захирал нь өөрийн талын хүмүүстээ ийм маягаар эрх мэдлээ ашиглан боломж олгосны сацуу, троллейбус угсрах эрх олгож, улмаар төрийн өмчийн байрыг түрээслүүлсний орлого болох 1.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулаагүй нь ч тогтоогджээ.

Нийслэлийн Нийтийн Тээврийн Газраас Нийслэлийн аудитын газарт ирүүлсэн мэдээ, “Цахилгаан тээвэр” компани, ННТГ-ын гэрээ дүгнэсэн протоколуудыг тулгаж үзэхэд протоколоор дүгнэгдсэн цаг ННТГ-аас ирүүлсэн гүйцэтгэлтэй зөрүүтэй гарчээ. Тухайлбал: /2012оны 2 дугаар сард -дүгнэсэн протокол цаг 20088.3 байхад гүйцэтгэл 25943.1 цаг, зөрүү 5854.8 цаг, 2012 оны 8 дугаар сард-дүгнэсэн протокол цаг 22701.6 байхад гүйцэтгэл 20511цаг,  зөрүү 2190.6 цаг/ байсан байна.  Эндээс харахад ажил үйлчилгээг дүгнэсэн протокол, ажлын гүйцэтгэл хоёрыг зөрүүтэй гаргаж, дүгнэж ирсэн нь нэг талаас тус компани засаж залруулах талаар хариуцлагагүй хандсан, нөгөө талаас Нийслэлийн нийтийн тээврийн газар гэрээний үүргийн биелэлтийг дүгнэхэд хайнга ханддагийг харуулж байна.

Мөн “Цахилгаан тээвэр” компани нь нийтийн тээврийн үйлчилгээний шугам цагийн тасалдлыг бууруулах, зорчигчийн тоог нэмэгдүүлэх, саатлыг багасгах, зэрэг асуудлыг байгууллагын үндсэн зорилтын түвшинд тавьдаггүй, ННТГ-тай байгуулсан “Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний хүрээнд л зохицуулж ирсэн байна.Түүнчлэн НАГ-аас гарсан дүгнэлтээс үзэхэд “Цахилгаан тээвэр” компанийн үйл ажиллагаанд ихээхэн асуудал байна. Төрийн өмчит нэрээр түрий барьдаг энэ компанийн үйл ажиллагаанд хаа хаанаа анхаарах цаг болжээ. НАГ-аас  шалгалт хийсэн гүйцэтгэлийн тайлангаас харахад тус компани нь   “Шинээр монбус, дуобус угсарч үйлдвэрлэхээс илүүтэй, өөрийн үндсэн чиг үүрэг болох нийтийн цахилгаан тээврийн хэрэгслийн кабель шугам, дэд станц,контактийн сүлжээний өргөтгөл шинэчлэлтийн асуудалд түлхүү анхаарах шаардлагатай байна” гэсэн байна.Учир нь тус компани троллейбусны цахилгаан хангамж, контактийн сүлжээ, барилга байгууламжуудыг анх хүлээн авсанаас хойшхи хугацаанд нэг ч удаа өргөтгөл шинэчлэл их засвар хийгээгүй байх юм. Цахилгаан хуваарилан дамжуулах нийт 13 дэд станцаас 8 станц хэвийн ажиллагаатай ажиллаж, 1 дэд станцыг ашиглах боломжтой, 4 дэд станц ашиглагдах боломжгүй байгаа нь тодорхой болсон байна. Дэд станцууд нь техникийн талаас ашиглах боломжтой гэх боловч кабель шугамууд нь шинээр тавьсан зам, барилга доор орсон, нөхөн сэргээх боломжгүй, эвдэж гэмтэж цаашид ашиглах боломжгүй болсон нь хөрөнгийн хадгалалтхамгаалалтыг нийслэлийн бодлого төлөвлөлттэй уялдуулан хийгээгүй, урьдчилан сэргийлэх хамгаалах арга хэмжээ аваагүйгээс шалтгаалсан гэж үзэхэд хүргэжээ.  Ингэснээр нийт 162.9 сая төгрөгийн бүртгэлийн үнэ, 76.6 сая төгрөгийн үлдэгдэл өртөг бүхий хөрөнгө ашиглалтгүй болж, цаашид цахилгаан тээврийн хэрэгслийн тоо, чиглэлийг нэмэгдүүлэхэд дэд станцын хүчин чадал хүрэхгүй нь тогтоогдоод байгаа юм байна.

Б.Итгэлт

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
санал(103.9.90.130) 2025 оны 03 сарын 13

троллейбусыг хотын төв, гол гудамжаар биш зуслангийн болон Өлзийт, Гачуурт гэх мэт хотын захын замаар явдаг болгоё. цахилгааны хүрэлцээ муу гээд байдаг. эсвэл энэ унаагаар юу хийнэ ээ.

1  |  0
brr(77.92.201.153) 2025 оны 03 сарын 13

Ene Slovak d surguuli tugssun sh dee. Iim tom luivarchin bolson yum uu

1  |  0
áàÿðàà(124.158.95.5) 2025 оны 03 сарын 13

Þì õèéæ ÷àäàæ áàéãàà íýãíýý ìóóëæ áàéõàà áîëèìîîð þì

1  |  0
nasaa(202.131.231.90) 2025 оны 03 сарын 13

ene yamar zorigtoi khun be eniig shalgakh tiim zorigtoi aaviin khuu bhgui bga yum u?tatvar tulugchidiin mungu iim yumand ugukh gej de minii ard tumen denduu ih nomkhon yum da

1  |  0
Top