ССАЯЖ-ын сайд Ц.Оюунгэрэлийн урилгаар БНХАУ-ын соёлын сайд Цай У өнөөдөр манай улсад айлчилж байна. Түүнийг 15.00 цагт Төрийн ордны ёслолын “Б” танхимд хүлээн авч уулзах юм.
Тэрээр уулзалтын дараа “2014 онд Соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулах тухай” протоколд гарын үсэг зурах бөгөөд уг үйл ажиллагаа төрийн ордны хүндэтгэлийн бага танхимд зохион байгуулагдах юм байна.
БНХАУ-ын Соёлын сайд ноён ЦАЙ У-гийн товч намтарыг танилцуулбал
Яс үндэс: Хан үндэстэн
1949 оны 10 дугаар сард БНХАУ-ын Гансу мужийн Ланжоу хотод төрсөн.
Боловсролын зэрэг: Хуулийн ухааны доктор.
2008 оны 9 дүгээр сараас хойш БНХАУ-ын Соёлын сайд, Соёлын яамны Хятадын Коммунист намын хорооны нарийн бичгийн дарга, ХКН-ын төв хорооны Олон нийттэй харилцах газрын орлогч дарга.
2008 оны 3 сараас БНХАУ-ын Соёлын сайд, Соёлын яамны ХКН-ын хорооны нарийн бичгийн даргын орлогч, ХКН-ын Хятадын төв хорооны Олон нийттэй харилцах газрын орлогч дарга.
2005 оны 6 дугаар сараас 2008 он хүртэл Төрийн зөвлөлийн мэдээллийн албаны дарга, ХКН-ын төв хорооны Олон нийттэй харилцах газрын орлогч дарга, ХКН-ын төв хорооны олон нийттэй харилцах албаны дарга.
1997 оны 6 сараас 2005 хүртэл ХКН-ын төв хорооны Олон улстай харилцах газрын орлогч дарга.
1995-аас 1997 онд ХКН-ны төв хорооны Олон улстай харилцах газрын cудалгаа, шинжилгээний хэлтсийн дарга, ХКН-ны төв хорооны Олон улстай харилцах газрын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч.
1983-аас 1995 онд Хятадын Ард түмний гадаадтай найрсгаар харилцах нийгэмлэгийн ерөнхий захирал, Төв хорооны гишүүн, Хятадын Коммунист залуучуудын эвлэлийн төв хорооны байнгын гишүүний албыг тус тус хашин, Бүх Хятадын залуучуудын холбоонд Үндэсний хорооны гишүүн, Үндэсний хорооны байнгын гишүүн, Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, хэргийг хамаарагч зэрэг албыг давхар хашиж байсан.
1982 оны 7 сараас 1983 он Бээжингийн Их сургуулийн Олон улсын улс төр судлалын тэнхимд багш.
1978 оны 9 сараас 1982 онд Бээжингийн Их сургуулийн Олон улсын улс төр судлалын тэнхимд суралцаж байсан.
1976 оны 10 сараас 1978 онд Гансу мужийн Түлш, Химийн үйлдвэрийн ерөнхий газар, Гансу мужийн Нүүрсний ерөнхий газрын ажилтан
1971 оноос 1976 онд Гансу мужийн Шандан нүүрсний уурхайд ажиллаж байсан.
1968 оноос 1971 онд Гансу мужийн хөдөөгийн Гаотай тосгонд ажиллаж байсан
1956 оноос 1968 Ланзауд суралцаж байсан.
Ноён Цай У нь 1973 оны 1 сард Хятадын Коммунист намд элсэж, Бүх Хятадын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн 10 дахь үндэсний хорооны гишүүнээр сонгогдож, ХКН-ын 15, 17, 18 дугаар их хурлын дэд дарга, ХКН-ын 17 дугаар төв хорооны гишүүн байсан. Тэрээр одоо ХКН-ын 18 дугаар төв хорооны гишүүн.

Сэтгэгдэл ( 0 )