Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Хурд хотхоны байрны цахилгаан шатанд олон хүн гацсан байна гэсэн дуудлагыг 01:25 цагт өгснөөр Аврах, шуурхай салбарын тасгийг гаргаж шатны хаалгыг онгойлгон 22 настай 4 иргэн байсныг гаргажээ. Ер нь сүүлийн үед цахилгаан шатанд гацсан гэсэн иргэдийн дуудлага өдөр алгасахгүй гардаг болсон нь олон нийтийг түгшээж байна. Уржигдар л гэхэд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагаравын 13 дугаар байр 1 дүгээр орцны цахилгаан шатанд хүмүүс гацаад 1 цаг болж байна гэсэн дуудлагаар Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад 68 настай, эрэгтэй цахилгаан шатанд гацсан байсныг гаргаж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )