Машинаас нь мансуурах төрлийн ургамал илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 24

Өнгөрсөн ням гаригт БГД-ийн 22-р хорооны “Таац” дэлгүүрийн орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтнууд мансууруулах бодис авч явсан машин илрүүлжээ.

Тодруулбал, сэжиг бүхий Toyota Alion автомашиныг шалгахад 27 настай иргэн Б нь найз О-ын хамт өөрийн автомашины арын багажинд мансууруулах төрлийн ургамал авч явсныг илрүүлсэн байна. Одоогоор хэргийг БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top