Цаг агаар сэрүүсч байгаатай холбоотойгоор осгож, нас барсан гэх дуудлага нэмэгдсэн тухай эх сурвалж мэдээлэв. Тухайлбал, өчигдөр Дархан-Уул аймгийн VIII багт 39 настай иргэн, XV багт 59 настай хүн осгож нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Хэргийг тус аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.
Ойрын өдрүүдэд цаг агаар сэрүүсч байгаатай холбоотойгоор осгож, хөлдөх тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ болон ЦЕГ-аас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )