Зохиолчдын эвлэлийн шинэ, хуучин удирдлагууд 40 сая төгрөгөө хааш нь хийх гэж байна вэ?

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 24

МЗЭ өнгөрөгч амралтын өдрүүдэд ээлжит XV их чуулганаа хийгээд байгаа. ССАЖ-ын яамнаас 80 сая төгрөг гаргуулан авч ээлжит их чуулганаа хийсэн боловч тус хуралд урилгаар оролцсон Ц.Оюунгэрэл сайд, мэргэжилтнүүдийнх нь нүдэнд онцгой туссан зүйл бол хурлын төлөөлөгчдийн энгэрт төсөвлөгдсөн тэмдэг, гар дээр нь тараах материал юу ч байгаагүй бөгөөд шөнө дунд хүртэл хуралдсан, ихэвчлэн ахмад зохиолч ус ч үгүй цай ч үгүй ядарч янцаглаж суусан явдал байсан аж. Тэрчлэн хоёр өдөр үргэлжилсэн их чуулганы үйл ажиллагаа, зохион байгуулалт  хуран чуулсан зохиолчдоос шүүмжлэл сонсоход хүргэсэн бөгөөд “Монголын Зохиолчдын Эвлэл” XV их чуулганы хүрээнд зохион байгуулсан үйл ажиллагааныхаа нийт зардлын тайланг 40 сая төгрөг гэж тооцоолсон байгаа аж. Тэгэхээр яамнаас төсөвлөсөн мөнгөний тал нь хаачив гэдэг асуудал гарч ирж байгаа юм байна. Уг нь МЗЭ яамнаас гаргаж өгсөн 80 сая төгрөгөөр гайгүй үйл ажиллагаа зохион байгуулчихад болохгүй гэх газаргүй билээ. Гэтэл хэдэн зохиолчдынхоо зэвүү дургүйг хүргэсэн арга хэмжээг зохиосон болж халтуурдаж өнгөрөөсөн нь хэн хүний анхаарлын гадна үлдсэнгүй бололтой. Тэрчлэн МЗЭ-ийн шинэ хуучин удирдлагууд энэ асуудлаасаа болж чамгүй хэл ам дагуулж болзошгүй байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нөхөр(202.179.7.6) 2025 оны 03 сарын 13

Хөдөөний зохиолчид бүгд л өөр өөрийн унаа машинаар ирсэн шүү. Зохиолчдын эвлэлээс юу гарсаныг би лав санахгүй байна. Ховдынхон тэр холоос шийгуагаа ачаад УАЗ фургон хөлөглөөд ирсэн санагдаж бана. Эрдэнэтийнхэн Дарханыхан яасаныг МЗЭвлэл мэдэж байгаа юун 80 сая төгрөг вэ? Юун энгэрийн тэмдэг мэмдэг тэр ямар хэрэгтэй юм. Урдах их хурлаар гаргаа л биз дээ. Хүн бүхэнд нэг шуналын сэтгэл суучихжээ. Мөнхцэцэгээ чи болиочээ. Тэгээд ичихгүй эргээд сонгогдож л байдаг арай ч дээ.

1  |  0
Зочин(49.0.141.110) 2025 оны 03 сарын 13

Битгий балайраад байгаач. Жаахан юм мэдэж, үнэн бичээч, Буянзаяаг олонд танигдаагүй гэж хэн хэлээв. Та өөрөө таньдаггүй бол хохь чинь гэдэг юм тэрийг чинь. Зохиолчдын их хурлын сонгуульд ялж чадаагүйдээ хорссон хүмүүсийн өчүүхэн атаархал төөлүүр өт шиг амьтны явуулга юм уу даа

1  |  0
зохиолч(180.235.191.227) 2025 оны 03 сарын 13

Энэ мэдээллийг гаргасанд баярлалаа стэгүүлчээ. Яг ийм юм болсон шүү. Мөнхцэцэг чи тэр 40 саяыг хэнтэй хувааж хэрхэн идэж ууснаа бидний өмнө биш юм гэхэд хуулийн өмнө хэлэх байлгүй. Харж л байя шударга юм гэж байдаг бол

1  |  0
гал(180.235.191.227) 2025 оны 03 сарын 13

өө шалгаад өг шалгаад өг яасан даварсан гарууд вэ. энд хүн эдийн засгийн хямралд автаж яая гэж байхад. тэр яамны мөнгө гээд байгаа чинь бид нарын л халааснаас гарч байгаа мөнгө ш дээ

1  |  0
Top